Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан"-г танилцуулна

ikon.mn
2019 оны 6 сарын 3
iKon.MN

“Холидэй Инн” зочид буудалд

09:30 цагт "Залуучууд, Энхтайван, Аюулгүй байдал" зөвлөгөөн болно.

ЦССҮТ-д

10:00 цагт  “Сар бүрийн 3: Цусаа бэлэглэх өдөр" болно. 

ШЕЗ-д

10:00 цагт  “Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл-IV боть”-ийг танилцуулна.

“Кемпински” зочид буудалд

10:30 цагт  БНКазУ-ын Элчин сайдын яам, “Скат” компаниас Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн шууд нислэгийн талаар мэдээлэл хийнэ.

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд

11:00 цагт  Монгол, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан хятад хэлний сургалттай дунд сургуулуиудын 1-8 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулсан "Монгол-Хятадын найрамдал миний нүдээр" уран зургийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулна.

Засгийн газрын XI байранд 

11:00 цагт ШӨХТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. 

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11:00 цагт  Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан"-г танилцуулна.

Нийслэлийн Цагдаагийн газарт 

11:00 цагт “Оюутан цагдаа 2019” нээлт болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д

12:00 цагт Иргэн н.Мишиг Зөрчлийн тухай хуулийг өөрлчөхийг шаардаж, өлсгөлөн зарлах талаар мэдээлэл хйинэ. 

12.30 цагт Архангай аймгийн Цэнхэр сумын иргэд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.