2019/07/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,661.76₮
B30
УЛААНБААТАР
21°
|
17°
B30
УЛААНБААТАР
20°
|
15°
B30
УЛААНБААТАР
22°
|
15°
01:00
S29
19°
02:00
S29
17°
03:00
S29
16°
04:00
S26
15°
05:00
S26
15°
06:00
S26
16°
07:00
S26
17°
08:00
S26
17°
09:00
S26
18°
10:00
S26
19°
11:00
S26
19°
12:00
S26
18°

Б.Энхбайгаль: Улаанбаатарын яриа хэлэлцээ олон улсын аюулгүй байдлын хурал болно

Үндэсний шуудан сонин
2019 оны 6 сарын 3
Үндэсний шуудан
 

Удахгүй болох гэж буй “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлын тухай Стратеги судалгааны хүрээлэнгийн захирал, доктор Б.Энхбайгальтай ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Монгол Улс Улаанбаатарын яриа хэлэлцээг санаачилж зохион байгуулахын гол зорилго юу вэ?

-Юуны өмнө одоогийн үүсээд байгаа нөхцөл байдлын тухай дурдъя. 1990-ээд оноос хойш харьцангуй тайван уур амьсгалтай байсан дэлхий дахин сүүлийн жилүүдэд ихээхэн өөрчлөгдлөө. Энэ өөрчлөлт нь улс орнуудын хүчний тэнцвэрт харьцааны өөрчлөлт, олон туйлт харилцаа руу шилжих шилжилтийн төвөгтэй нөхцөл байдал руу эргэлт буцалтгүй орсноор илэрч байна.

Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын ач холбогдол улам л ихсэж байна. Зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдал бол Зүүн хойд Азийн улс орнуудын аюулгүй байдлын суурь нь юм. Үүнийг бий болгох үндсэн гол арга зам нь улс орнууд харилцан мэдээллээ солилцож, яриа хэлэлцээний арга замаар ойлголцлыг бий болгох явдал. Монгол Улс цаашид ч энхийг эрхэмлэсэн бодлогоо тууштай баримталж, бүс нутаг, дэлхий дахины энх тайвныг тууштайгаар дэмжих нь чухал юм.

-Та бүс нутгийн энх тайвныг онцолж байна. Зүүн хойд Ази бу-сад бүс нутгаас юугаараа өөр вэ?

-Дэлхийд зөрчил, хямралын голомт болж байгаа бүс нутгууд ч бас бий. Дайны гал унтраагүй байгаа Ойрх дорнодыг жишээ болгон дурдаж болох юм. Аль аль нь багагүй түгшүүр төрүүлж байна. Нуур амгалан бол нугас амгалан гэдэг. Бүс нутгийн улс орнууд өөр хоорондоо болон бусад улс орнуудтай харилцан ойлголцлыг хоёр болон олон талт харилцаагаар дамжуулан аль болох өндөр түв-шинд хүргэхийг хичээж эрмэлзэх нь бүс нутгийн аюулгүй байдалд ихээхэн чухал үүрэгтэй нь ажиглагддаг.

Зургаан талт хэлэлцээ зогссоноос хойш Зүүн хойд Азид аюулгүй байдлын хамтын ажиллагааг дэмжих механизм үгүйлэгдсээр ирснийг “Улаанбаатарын яриа хэлэлцээ” нөхөж байгаа юм.

Зүүн хойд Ази бол Монгол Улс, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, БНАСАУ гэсэн соёл, үзэл, хэл, шашин, улс төрийн тогтолцоо, хүн ам, батлан хамгаалах хүч чадал, эдийн засгийн чадавхаар эрс ялгаатай зургаан орноос бүрддэг. Энх тайван, аюул-гүй нөхцөлд ирээдүйн боломж, потенциалыг нь авч үзвэл энэ бүс нутагт асар их боломж бий. Тэгэхдээ энэ нь одоогийн төвөгтэй нөхцөл байдал хэрхэн шийдэгдэхээс шууд хамаарах юм. Дэлхийн хүн амын 23,6 хувь, ДНБ-ий (РРР) 26 хувь, худалдааны 20,3 хувь энд төвлөрч байна. Байгалийн нөөц баялаг, технологийн чадавхын аль аль нь бий.

-Зүүн хойд Азид нөхцөл байдал эмзэг хэвээр байна. Энэ тухайд таны бодол юу вэ? Ер нь энэ асуудал шийдэгдэх боломж магадлал хэр байх бол?

-Зүүн хойд Ази бол эдийн засаг, улс төр, геополитикийн чухал цэг болохын хувьд их гүрнүүдийн ашиг сонирхол ч ихээр хуралдсан, хүйтэн дайны ул мөр, хуваагдал арилаагүй цөөхөн газрын нэг. Газар нутгийн маргаан, түүхэн шалтгаантай үл ойлголцол, улс төр, үзэл суртлын талцлаас эхлээд зэвсэглэлээр хөөцөлдөх, бүр цөмийн зэвсгийн заналхийлэл гээд ээдрээтэй, зөрчилтэй олон асуудал бий. Эдгээрийг тайван замаар, яриа хэлэлцээгээр зохицуулж ойлголцол, итгэлцлийг бий болгох, улмаар хамтарч байж хөгжил дэвшилд хүрэхийн чухлыг онцолж Монгол Улс идэвх санаачилга гаргаж байгаа.

Манай улс бүс нутгийн бүх улс оронтой найрсаг сайн харилцаатай, зөрчил маргаантай асуудалгүй, цөмийн зэвсэггүй статустай, ардчилсан тогтолцоотой гээд олон давуу талтай, бусад улс орнууд ч биднийг ингэж хардаг, үнэлдэг. Бүс нутагтаа Солонгосын хойгийн асуудлаар шууд ашиг сонирхол багатай, ардчилсан тогтолцоотой, цөөн хүн амтай, цөмийн зэвсэггүй, энхийг эрхэмлэгч улс орны хувьд ийм яриа хэлэлцээний механизмыг санаачилсан нь бүс нутгийн бүх улс орнууд идэвхтэй оролцох суурь нөхцөл болсон гэж үзэж болно. Одоогоор бүс нутгийн бүх улс орнууд бүгд оролцож, аюулгүй байдлын асуудлаа хэлэлцдэг цорын ганц олон улсын арга хэмжээ нь “Улаанбаатарын яриа хэлэлцээ” болж байна. Энэ бол яах аргагүй Монгол Улсаас олон улсын энх тайван, аюулгүй байдалд оруулж буй томоохон хувь нэмэр төдийгүй манай гадаад бодлого тууштай, амжилттай хэрэгжиж буйн нэг илэрхийлэл юм.

-Энэ жилийн “Улаанбаатарын яриа хэлэлцээг” танай хүрээлэн Гадаад харилцааны яамтай хамтран зохион байгуулж байгаа. Хэлэлцдэг асуудал, оролцогчдын хувьд ямар ахиц дэвшил гарч байна вэ?

-“Улаанбаатарыняриахэлэлцээ” санаачилгын хүрээнд жил бүр олон улсын эрдэм шинжилгээний хурал, Зүүн хойд Азийн эрчим хүчний сүлжээний асуудлаархуулзалт, Зүүн хойд азийн Эмэгтэй парламентчдын чуулган, Хотын захирагчдын чуулга уулзалт, Залуучуудын симпозиум зэрэг олон улсын чухал үйл явдлууд болж өнгөрлөө. БНАСАУ ба Япон, БНАСАУ-АНУ-ын албан бус уулзал-тууд ч Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан.

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” маань эхэндээ зөвхөн эрдэмтэн судлаачдын санал бодлоо солилцох индэр байсан бол 2017 оноос шат ахиж, бүс нутгийн орнууд, олон улсын байгууллагуудын албаны төлөөлөл, мэргэжилтнүүд оролцдог болсон. 2018 онд анх удаа 2025 он хүртэлх бүс нутгийн аюулгүй байдлын орчны ирээдүй, бүс нут-гийн аюулгүй байдлын хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн тусламж болон хүрээлэн буй орчин, эдийн засаг, эрчим хүчний асуудлаар хэлэлцэн сэдэв хэлэлцүүлгийн хамрах хүрээ, агуулга ихэд өргөжсөн.

Засгийн газруудын төлөөлөл, судлаачдын түвшин ч бас ихэд ахисан. Ялангуяа бүс нутгийн энх тайвны төлөөх чухал алхам болсон Ким Жөн Ун, Дональд Трамп нарын Сингапур дахь дээд хэмжээний уулзалтаас дөнгөж хоёрхон хоногийн дараа болсон шүү дээ. Түүнээс хойш л улс орнуудын харилцаа дулаарч, эерэг болж эхэлж байна. “Та нар хурлаа эртнээс төлөвлөсөн биз, яаж ингэж тааруулж чадав аа” гэж гадны төлөөлөгчид их асууж байсан (инээв).

-АНУ, БНАСАУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалтууд болох боломжтой газрын тоонд Улаанбаатар байнга яригдаж байсан. Энэ ч бас уг санаачилгын нэг амжилт байж болох уу?

-Дээд хэмжээний уулзалтын зохион байгуулагчаар яригдаж бай-гаа нь манай улсын явуулж буй энхийг эрхэмлэсэн, нээлттэй, идэвхтэй гадаад бодлогын үр дүн. “Улаанбаатарын яриа хэлэлцээ” үүнд нөлөөлсөн нэг гол хүчин зүйл гэдэг нь ойлгомжтой.

-Энэ удаагийн яриа хэлэлцээний онцлог юу байх вэ?

-“Улаанбаатарын яриа хэлэлцээ” VI удаагийн олон улсын хурал хэдхэн хоно-гийн дараа зургаадугаар сарын 5, 6-ны өдрүүдэд болох гэж байна. Мэдээж Солонгосын хойгийн аюулгүй байдал, цөмийн зэвсэгтэй холбоотой асуудлууд тогтмол анхаарал татаж, яригдаж ирсэн. 2018 оны Пёнчаны өвлийн олимпын тоглолтоос хойш олон удаа дээд хэмжээний уулзалтууд боллоо. БНАСАУ, АНУ-ын удирдагчид хоёр удаа уулзсан бол БНАСАУ-ын удирдагч БНХАУ, ОХУ-ын удирдагчидтай уулзлаа.

Хурлаар Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, үүнтэй зэрэгцүүлээд БНАСАУ-ын эсрэг тавигд-сан хориг зэрэг олон асуудал яригдана. Өмнөх жилүүдийг бодвол улс орнуудын энхийн төлөөх хү-чин чармайлт эерэг зарим өөрчлөлтүүдийг бий болгож байгаа нь талуудын хүлээлт өндөр байх нэг гол шалтгаан юм.

“Улаанбаатарын яриа хэлэлцээ”-нд Солонгосын хойгийн асуу-дал цорын ганц сэдэв бас биш юм. Энэ удаа бүс нутгийн аюулгүй байдал, эрчим хүчний аюулгүй байдал, хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд залуучуудын оролцоо зэрэг сэдвээр салбар хуралдаанууд хийж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Зүүн хойд Азийн орнууд эрчим хүчний нэгдсэн сүлжээгээр холбог-дох, Монгол Улсын сэргээгдэх эр-чим хүчний шавхагдашгүй нөөц боломжийг ашиглах, түгээх тухай сүүлийн үед эрчимтэй яригдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс ихээхэн ач холбогдол өгч байгаа. Бүс нутгийн улс орнууд, олон улсын байгууллагууд, Европын холбооноос мэргэжилтнүүд, эрдэмтэд хүрэлцэн ирж эрчим хүчний асуудлаар санал бодлоо солилцох юм.

-Ямар улс орнууд оролцох вэ?

-“Улаанбаатарын яриа хэлэлцээ”-нд бүс нутгийн 6 орноос гадна АНУ, Энэтхэг, Герман, Франц, Швед, Канад зэрэг орны төлөөлөгчид албан ёсоор оролцохоо мэдэгдсэн. Улс төр, геополитик, аюулгүй байдлаар мэргэшсэн олон тооны судлаачид гадаад, дотоодоос оролцоно. Нэгдсэн Үндэстний байгууллага, Европын холбоо, Олон улсын улаан загалмай нийгэмлэг, Нэгдсэн үндэстний Ази Номхон далайн нийгэм эдийн засгийн комисс зэрэг олон улсын олон байгууллага хамтран ажиллаж, дэмжиж оролцоно. Дипломат төлөөлөгчийн газрууд, Элчин сайдууд ч бас идэвхтэй оролцдог.

-Баярлалаа. Танд амжилт хүсье.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x