Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

Капитрон банк, МХО-той хамтран “Хүүхдийн ертөнц” уралдааныг зохион байгууллаа

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 6 сарын 2
Сурталчилгаа
Зураг зураг

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Капитрон банк Монголын хүүхдийн ордонтой хамтран “Хүүхдийн ертөнц 2019” гар зургийн улсын уралдааныг гурав дахь жилдээ зохион байгууллаа.

Хүүхэд багачуудын дунд 57 дахь жилдээ зохиогдож байгаа тус уралдаанд Дундговь аймаг, Дорноговь аймаг, Улаанбаатар хотын хүүхэд багачуудын 170 орчим бүтээл оролцож, шилдэг бүтээлээр зургийн үзэсгэлэн гарсан. “Мөрөөдөл”, “Ёс заншил”, “Миний хот” гэсэн сэдвийн хүрээнд сургуулийн өмнөх нас, бага нас, дунд нас, ахлах нас гэсэн насны ангиллаар бяцхан авьяастнууд маань өрсөлдлөө.

Энэ жилийн хувьд тус уралдааныг Капитрон банкны “Мөрөөдөл” брэнд ивээн тэтгэсэн ба нийт 32 бүтээлийг байр эзлүүлэн шалгаруулж, 1-3 байр эзэлсэн хүүхэд бүрт гарын бэлэг болон 10’000 төгрөгийн дүнтэй “Мөрөөдөл” хүүхдийн карт, мөн уралдаанд шалгарсан уран бүтээлийг нь тус картан дээр буулган ашиглах эрхийг зураач хүүхдүүддээ давхар бэлэглэсэн.

Авьяаслаг хүүхдүүддээ барьсан бэлгүүд дундаас зурсан бүтээлийг нь төлбөрийн картанд нь буулгаж өгөх бэлэг нь багачууд болон эцэг эхчүүдэд хамгийн их таалагдсан онцгой бэлэг байсныг үйл ажиллагааны үеэр онцлон хэлж байлаа. Тун удахгүй хүүхдүүд маань өөрийн зурсан зурагтай картаа төлбөр тооцоонд ашиглах боломжтой болж байна.

Бяцхан дүү нартаа сурлага, уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье!

Капитрон банк – Ухаалаг ирээдүйн зүгт

 
 
 
 
 
 
 
 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.