Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

ПРИУС ЦЕНТР нь нийгмийн хариуцлагын хүрээнд Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдрийг тохиолдуулан БЗДүүргийн зорилтот бүлгийн хүүхдүүдийг БАЯРЛУУЛЛАА

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 6 сарын 2
Сурталчилгаа
Зураг зураг

ТУРШЛАГА + СЭТГЭЛ ХАНАМЖ уриан дор үйл ажиллагаагаа явуулдаг Приус Центр нь Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдрийг тохиолдуулан ХҮҮХДЭЭ ХАЙРЛАЯ уриатай өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь БЗД 10-р хороонд оршин суух 200 хүүхэд багачуудад зориулж A&G Entertainment-ийн авьяаслаг багачуудын урлагийн тоглолтыг толилуулж, дуу хуур, бүжиг наадмын үзүүлбэрүүдээр бэлэг барилаа. Энэ өдөр хүрэлцэн ирсэн хүүхдүүд эцэг эхийн хамт  хөтөлбөрт оролцон баярын өдрөө хөгжилтэй, зугаатай, бэлэгтэй өнгөрүүлсэн юм.

ХҮҮХДЭЭ ХАЙРЛАЯ хөтөлбөрийн онцлог нь хүрэлцэн ирсэн хүүхэд бүрт ECO хэрэглээг уриалан, пластик уутнаас татгалзаж даавуун ууттай гарын бэлгийг гардууллаа. Дээрх бэлэгний даавуун уутыг UUT.MN-тэй хамтран тусгайлан зориулж бэлтгэсэн юм.

Приус Центр нь цаашид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийгэмд хэрэгтэй олон зүйлс хийхээр төлөвлөсөн байгаагаас гадна, өөрсдийн авто засвар, үйлчилгээгээ дэлхийн стандартад нийцүүлэн ажиллаж байна.

БҮРЭН ИТГЭЛ БИДНИЙ ТУРШЛАГА – ПРИУС ЦЕНТР

 

 
 
 
 
 
 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.