Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/01-НД НИЙТЛЭГДСЭН

FIBA 3X3 төрлийн шилдэг сагсан бөмбөгчдийн дэлхийн аваргын тэмцээнийг нутагтаа үзэх боломж

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 6 сарын 1
iKon.MN
Зураг зураг

“Токио-2020” олимпийн босгон дээр Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3x3 төрлийн гурван том тэмцээнийг Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбоо, М-Си-Эс Групп, М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн дэмжлэгтэйгээр Монгол Улс анх удаа эх орондоо хүлээн авч, зохион байгуулж байна.

ФИБА 3x3 төрлийн 23 хүртэлх насны үндэстнүүдийн лигийн тэмцээн /U23 Nations League/, ФИБА 3х3 Улаанбаатар дэлхийн гранпри тэмцээн, мөн 18 хүртэлх насны Дэлхийн аваргын тэмцээн /U18 World Cup/ Сүхбаатарын талбайд зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 9-ний өдрийг дуустал үргэлжилнэ.

Дээрх гурван тэмцээнд 43 орны 500 гаруй тамирчид, төлөөлөгч нар оролцох бөгөөд тэмцээний үеэр Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3x3 төрөл хариуцсан гүйцэтгэх захирал Алекс Санчес, хөгжил хариуцсан менежер Роберт Реблингер нар онцгойлон хүрэлцэн ирэх аж.

Ташрамд дурдахад, Олон улсын сагсан бөмбөгийн холбооны медиа багийн хамт олон тус тэмцээнүүдийг дотоодын мэргэжлийн баг хамт олонтой хамтран ажиллаж дэлхийн 160 гаруй оронд Улаанбаатар хотын төв талбайгаас шууд дамжуулан хүргэж байгаа юм байна.

Монголчууд анх удаа ФИБА 3x3 төрлийн шилдэг сагсан бөмбөгчдийн дэлхийн аваргын тэмцээнийг нутагтаа, дэргэдээс нь үзэх юм.

Гудамжны хэмээн нэрлэгдэж байсан сагсан бөмбөгийн 3х3 төрлийг Спрайт брэнд анх дэмжин, “TLG-13” төрийн бус байгууллагатай 2005 оноос өнөөдрийг хүртэл 14 жил хамтран ажиллаж, Монгол Улсад сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх үйлсийг тасралтгүй дэмжин өнгөрсөн хугацаанд нийт 3,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг сагсан бөмбөгийн спортод оруулжээ.

Энэ хугацаанд жилд дунджаар 10 мянга гаруй хүүхэд залуус Спрайт лиг болон Спрайт 3х3 тэмцээнүүдэд оролцсоор иржээ. Тэдгээр тэмцээн лигүүдэд оролцож ирсэн залуус маань өдгөө амжилт үзүүлэн дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг бахархалтайгаар өргөж буй “Улаанбаатар Хангарьд” баг юм.

М-Си-Эс Групп, М-Си-Эс Кока-Кола ХХК спортоор дамжуулан Монгол орноо дэлхийд таниулах үйлсийг тасралтгүй дэмжсэний үр дүнд Монгол Улсын 3x3 сагсан бөмбөгийн шигшээ баг FIBA 3x3 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд гурван жил дараалан шигшээ тоглолтод шалгаран нэг алт, хоёр мөнгөн медалийг хүртээд байгаа нь монголчууд бидний хувьд бахархмаар сайхан амжилт юм.

 
 

 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.