Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/01-НД НИЙТЛЭГДСЭН

ЦАГ АГААР: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр бороо орж, сэрүүснэ

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 6 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр бороо орж, сэрүүснэ гэдгийг цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Зургаадугаар сарын 01-ний 20 цагаас 02-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр:

Улаанбаатар хот: Үүлшинэ. Шөнөдөө бороо шивэрнэ. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

Харин зургаадугаар сарын 03-наас 06 дугаар сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвөөр:  

Энэ сарын 3-нд нутгийн төв хэсгээр, 4-нд нутгийн зүүн хагаст, 5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 3-нд ихэнх нутгаар, 4-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.