Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/01-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: "Монгол хүүхдүүд" баярын арга хэмжээ боллоо

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 6 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Монгол хүүхдүүд” баярын арга хэмжээг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Монгол Улс 67 дахь жилдээ хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан баярын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Жил бүр үлсынхаа нийслэл Улаанбаатар хотын төвд Их жанжнаараа овоглосон талбайд нийслэлчүүд хуран чуулж, Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудтайгаа хамт баярлан хөөрөхийн зэрэгцээ нийслэлийн төр, захиргааны байгууллагын зүгээс хүүхдийн төлөө хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулдаг уламжлалтай билээ. Хотын хөгжлийн бодлогод хүүхдийн төлөө гэсэн, хүүхэд бүр рүү хандсан бодлого чухал байр суурь эзлэх ёстой.

Хүүхдийн сайн сайхны төлөө оруулж байгаа хөрөнгө оруулалт бүхэн улс орны ирээдүйн хөгжлийн шийдэл болно гэдэгт би эргэлзэхгүй итгэдэг. Засгийн газрын болон нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу энэ онд улс, нийслэлийн хөрөнгө оруулалт болон гадаадын зээл тусламжаар 30 сургууль, 73 цэцэрлэгийн барилга шинээр баригдаж ирэх намар хүүхдүүдээ хүлээн авахаар төлөвлөж байна.

Мөн авто замын осол эндэгдэл хамгийн их гардаг 13 сургуулийн гадна гэрэлтүүлэг хийж, хурд сааруулагч, тэмдэг тэмдэглээ байршуулсаны зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг жирийн хүүхэдтэй хамт суралцах нөхцлийг бүрдүүлэх тохижилтын ажлыг ерөнхий боловсролын дөрвөн сургууль дээр хийж байна. Хүүхдүүд та бүхний гэрэлт ирээдүйн замд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээлээ.

Энэ өдөр Д.Сүхбаатарын талбайд хүүхдийн өөрийн оролцоонд суурилсан уралдаан наадам, хөгжөөнт тоглоом, хүүхдийн эрхийн талаарх мэдээлэл, сурталчилгаа явуулах төрийн болон төрийн бус байгууллагууд, үйл ажиллагаа явуулж байна. Мөн үндэсний үйлдвэрлэгчид худалдаа, үйлчилгээ үзүүлж байгаа аж.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран Монголын хүүхдийн ордонд “Хүүхдийн ертөнц” арга хэмжээ зохион байгууллаа. Халамж асрамжийн төвүүдэд амьдарч буй болон зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулан зохион байгуулж буй баярын арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон холбогдох албан тушаалтнууд оролцсон юм.

ФОТО СУРВАЛЖИЛГА: 
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг