Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/01-НД НИЙТЛЭГДСЭН

MamyPoko брэнд эх үрсийн баярын бэлгээ задаллаа

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 6 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Эх үрсийг дэмжигч MamyPoko брэнд хүүхдийн баярыг угтан ЭХЭМҮТ-ийн Төрөх тасгийн бүртгэлийн хэсгийг тохижууллаа.

Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч тус брэндийн ажлын үр дүнд жилдээ 12 мянга орчим шинэ иргэн мэндэлдэг тус төвийн бүртгэлийн хэсэг иж бүрэн өөрчлөгдөж жирэмсэн ээжүүд болон эмч ажилтнуудын хувьд илүү тав тухтай орчинд ажиллах боломж бүрдэж байгаа юм. 

 

Бүртгэлийн хэсгийн тохижилтын нээлтийн ёслолын туузыг Эмчилгээ эрхэлсэн дэд захирал болон Эх нялхаст амаржсан, амаржих гэж байгаа ээжүүд хайчилж цаашид илүү олон ээж үрс энх төрж, олон гэр бүл илүү аз жаргалтай байхыг хүсэн ерөөлөө.

MamyPoko брэнд нь нийгмийн хариуцлагын хүрээнд 2014 онд ЭХЭМҮТ-ийн амбулаторын танхим, 2016 онд Амгалан амаржих газрын эргэлт, амбулатори, хүлээн авахын гурван танхимыг иж бүрэн тохижуулж байсан билээ. Мөн жил бүр цус цусан бүтээгдэхүүн нэн шаардлагатай эх үрсэд зориулан “Цус хандивлах аян”-ыг зохион байгуулдаг уламжлалтай юм.

 
 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.