Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

Микро автобус Приус маркийн машинтай мөргөлдсний улмаас онхолдож, таван хүн гэмтжээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 5 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Баянгол дүүрэг, III,IV хорооллын ахуйн үйлчилгээний ордны урд уулзварт микро автобус Приус маркийн машинтай мөргөлдсний улмаас онхолдсон осол өнөөдөр 15:00 цагийн үед гарсан байна.

"Ослын улмаас микро автобусанд явсан хүмүүсээс тав нь хөнгөн гэмтэл авсан. Тэдний хоёр нь том хүн, гурав нь хүүхэд. Алба хаагчид хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа" тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж, дүрмээ баримтлан анхаарал болгоомжтой байхыг ТЦА-аас сэрэмжлүүллээ.