Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

Жанг Гёнь Сүг: Сургалтын хөтөлбөрт өөрчлөлт орох нь сайн хэрэг ч хэрэгжилт нь илүү чухал

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 5 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

KOICA олон улсын байгууллагын санаачилгаар БНСУ-ын боловсролын үнэлгээний байгууллагаас сургалтын шинэ хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх тухай сургалтыг Монголын боловсролын салбарынхан дунд зохион байгууллаа.

Энэхүү сургалт энэ сарын 20-31-ний хооронд буюу хоёр долоо хоногийн турш үргэлжилсэн бөгөөд манай улсын боловсролын салбарын 50 хүн оролцож, сертификатаа гардан авсан юм. 

 
Гэрэл зургийг MPA.mn

БНСУ-ын боловсролын үнэлгээний институтийн гадаад албаны дарга Жанг Гёнь Сүг “Монгол Улсын сургалтын хөтөлбөр өөрчлөгдсөн. Сургалтын хөтөлбөр шинэчлэгдэхээр сургууль дээр сайн хэрэгждэггүй асуудлууд байдаг. Учир нь сургалтын хөтөлбөрт өөрчлөлт орох нь сайн хэрэг. Гэхдээ хэрэгжилт нь илүү чухал.Тиймээс энэхүү сургалтаар дамжуулан шинэчлэгдсэн сургалтын хөтөлбөрийг сургуулиудад хэрхэн хэрэгжүүлж, багш нар хичээлийн заах арга зүйгээ хэрхэн өөрчлөх, хэрхэн үнэлэх зэргээр туршлага хуваалцах зорилготой юм.

Сургалтад БСШУСЯ, Боловсролын хүрээлэн, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын төлөөлөл буюу нийт 50 хүн хамрагдсан. Сургалтаар сурсан зүйлээ багш сурган хүмүүжүүлэгч удирдлагууд Монголын хөрсөн дээр буулгаж, багшлах арга зүйдээ сурсан зүйлсээ хэрэгжүүлнэ гэж бодож байна.

Одоогийн байдлаар БНСУ шинэ ирээдүйн иргэн, ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх зорилгоор шаардлагатай боловсролыг нь сургуулиудын сургалтаар дамжуулан суулгахаар бодлогоо явуулж байна. Гол нь хүүхэд сургууль дээр сурсан зүйлсээ өөрийн болгож хөгжүүлэхэд ач холбогдол өгөн ажиллаж байна” хэмээв.