2019/08/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,672.82₮
B30
УЛААНБААТАР
24°
|
11°
B30
УЛААНБААТАР
25°
|
13°
B30
УЛААНБААТАР
17°
|
12°
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S29
07:00
S30
10°
08:00
S30
11°
09:00
S30
13°
10:00
S26
15°
11:00
S26
17°
12:00
S26
17°
13:00
S26
17°
14:00
S26
17°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/31 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хилчин хотхон”-ыг төвлөрсөн шугамд холбохоор болжээ

ikon.mn
2019 оны 5 сарын 31
iKon.MN

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Хилчин хотхон” нь төвийн дулаан хангамж, цэвэр бохир усны нэгдсэн шугамд холбогдоогүй, мөн хөрсний ус зайлуулах хоолой хийгдээгүй байгаа аж. Үүний улмаас 3,500 гаруй оршин суугчийн эрх зөрчигдөж иржээ.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон холбогдох албаныхан өнөөдөр газар дээр нь очиж ажиллав.

Хотын Захирагч С.Амарсайхан тус хорооны Засаг дарга, хотхоны СӨХ-ын ажилтнууд болон иргэд оршин суугчидтай уулзах үеэрээ “Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр дулааны төвийн шугамд холбох ажлыг эхлүүлнэ. Орон нутгийн хөгжлийн санхүүжилтээр хөрсний ус зайлуулах ажлын зураг төсөл бэлэн болсон. Удахгүй ажлууд хийгдэх болно” гээд уг хотхоны ногоон байгууламж, иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах талаар хорооны Засаг дарга болон бусад холбогдох албаныханд үүрэг даалгавар өглөө.

 

Нийслэлийн 2019 оны төсөвт Хилчин хорооллыг төвлөрсөн дулаан хангамжийн шугам сүлжээнд холбох ажлын зураг төсөл, барилга угсралтад шаардлагатай төсвийг суулгаж өгсөн байна.

Мөн нийслэлийн Засаг даргын 2019 оны А/214 дугаар захирамжаар байгуулагдсан Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах үнэлгээний хорооноос тендер зарлаж материал хүлээн авч байгаа аж.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

x