Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

М.Баасандорж: Намайг гэм буруугүйг хуулийн байгууллага тогтоосон

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 5 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан иргэн М.Баасандорж өнөөдөр мэдээлэл хийлээ. Түүнийг өмнө нь хүчингийн гэмт хэрэгт холбогдсон гэх мэдээлэл тархаад байсан юм. 

Тэрбээр “Дөрөвдүгээр сарын 8-наас эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр намайг эрүүгийн ноцтой гэмт хэрэгт холбогдсон гэх мэдээлэл тархсан. Үүнийг би өөрөө хуулийн байгууллагад хандан шалгуулсан. Ингэснээр хуулийн байгууллага намайг гэм буруугүй бөгөөд  дээрх мэдээлэл нь гүтгэлгийн шинжтэй, худал болохыг тогтоосон" хэмээв. 

Мөн тэрбээр цаашид нэр төрөө сэргийлгэхээр хуулийн байгууллагад хандахаа мэдэгдлээ.