Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын Коммунист намын төв хорооны ГХ-ны дэд сайд Ван Яжуны Оюутолгойн уурхайтай танилцжээ

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 5 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БНХАУ-ын Коммунист намын төв хорооны Гадаад харилцааны дэд сайд Ван Яжуны МАН-ын урилгаар манай улсад айлчилж буй бөгөөд Оюутолгойн уурхайтай танилцжээ. 

Тэрбээр "Миний айлчлалын гол зорилго бол хоёр улсын удирдлагуудын цохолцсон зүйлийг хэрэгжүүлж, манай хоёр намын харилцаа,  хамтын ажиллагааг улам бэхжүүлж, бидний хоорондын харилцан итгэлцлийг сийрүүлж, намын шугамаар хоёр улсын харилцааг урагшлуулж, сайн сайхны төлөө хамтран ажиллахад оршиж байна" гэжээ.

 

Харин Оюутолгойн уурхайтай ямар зорилгоор танилцсан нь тодорхойгүй байна. Энэ тухай нийтлэлч Б.Баабар дараах байр суурийг жиргээгээрээ дамжуулан илэрхийлжээ.