Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Ухаалаг эрчим хүчний салбар дах Финлянд Улсын туршлагыг Монголд нэвтрүүлэх хамтарсан судалгааг хийнэ"

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 5 сарын 30
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

"Монгол, Финлянд хоёр улс уур амьсгал, газар зүйн байршлын хувьд их төстэй. Финлянд Улс сэргээгдэх эрчим хүчний салбарт тэргүүлэх улсын нэг бол манай улс гарааны шугам дээр зогсож байна" хэмээн Эрчим хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчний хэлстийн дарга О.Бавуудорж "Ухаалаг эрчим хүч" форумын үеэр хэллээ.

Форумыг Эрчим хүчний яам, Финлянд Улсын Бээжин дэх Элчин сайдын яам, Монгол Улс дахь Финлянд улсын консулын газар, “Финляндын баг” ТББ,  Финляндын “Барцилла” компани хамтран зохион байгуулж байгаа юм. 

Гэрэл зургийг mpa.mn

Мөн О.Бавуудорж "Эрчим хүчний яамнаас 2019 оныг Ухаалаг эрчим хүчний жил болгон зарласан бөгөөд энэ хүрээнд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр ололтод хүрсэн дэлхийн тэргүүлэх улс орнуудаас туршлагыг нь судалж байна. Өнөөдрийн форумын гол үр дүн нь Финлянд Улсын ухаалаг эрчим хүчний салбарын туршлагыг Монголд хэрхэн нэвтрүүлж болох талаар хамтарсан судалгаа хийхээр тохиролцсон" гэв. 

"Ухаалаг эрчим хүч" форумд Финлянд Улсын эрчим хүчний мэргэжилтнүүд “Дэлхийн эрчим хүчний чиг хандлага, сэргээгдэх эрчим хүчийг нэгдсэн системтэй уялдуулах”, “Одоогийн эрчим хүчний системийн моделийг ирээдүйн эрчим хүчний системтэй тохируулах”, “Сэргээгдэх эрчим хүчийг нэгдсэн системд нийлүүлэх, тохируулах”,  “Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний хувь хэмжээг нэмэгдүүлэх боломж” зэрэг сэдвээр илтгэл тавилаа.