2019/12/12
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,723.82₮
B30
УЛААНБААТАР
-9°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-19°
B30
УЛААНБААТАР
-7°
|
-17°
10:00
S32
-15°
11:00
S32
-13°
12:00
S32
-10°
13:00
S32
-8°
14:00
S32
-7°
15:00
S30
-7°
16:00
S30
-9°
17:00
S29
-10°
18:00
S31
-12°
19:00
S31
-13°
20:00
S31
-14°
21:00
S31
-14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/30 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Алтан хальс олон улсын кино наадмын хөтөлбөр зарлагдлаа

ikon.mn
2019 оны 5 сарын 30
iKon.MN

Монголын кино институтийн зохион байгуулж буй 7-р Алтан хальс ОУ-ын кино наадмын албан ёсны хөтөлбөрийг танилцуулъя.

Наадмын хөтөлбөр зургаадугаар сарын 4-8-ны хооронд тав хоногийн турш бүрэн хэмжээний кино үзвэр, уралдаант хэсгийн үзвэр, сургалт, мастер класс, чөлөөт уулзалтаар үргэлжилнэ.

 
Наадмын гол зорилго нь залуу уран бүтээлчдэд чанартай уран бүтээл туурвих сэдэл төрүүлэх, тэдний мэдлэг болоод ур чадварыг дээшлүүлэх  юм.

Тиймээс энэ жил Польшийн зураглаач Артур Журавскийг урьж Монголын залуу кино уран бүтээлчдэд зориулан “Эхэнд үг байсан” нэртэй сургалт зохион байгуулахаар болсон. Тэрбээр баримтат, богино хэмжээний кино болон телевизийн цувралууд бүтээж байсан арвин туршлагатай нэгэн бөгөөд 2011 оноос А зэрэглэлийн Болливуд кинонууд дээр ерөнхий зураглаачаар ажиллажээ. Залуучууд түүний туршлага, арга барилаас суралцах зүйл их гэж найдаж байна.

Сургалтыг  Синеплас ХХК (Cineplus.mn), Бээжин дэх Польшийн Элчин Сайдын Яам, Монголын Зураглаачдын Нийгэмлэг, “No Wonder Films”-тэй хамтран 2019 оны зургаадугаар сарын 6-ны өдөр Синеплас студийн байранд Arri Alexa Classic камерын иж бүрдэл ашиглан зохион байгуулна.

Энэ жилийн нээлтийн үзвэрт Хятадын зургаа дахь үеийн кино найруулагч Ван Чюананий “Өндөг” кино үзэгчдэд хүргэхээр болсон. Тус кино 69 дэх удаагийн Берлиний ОУ-ын кино наадмын уралдаант хэсэгт дэлхийн нээлтээ хийсэн юм. Уг бүтээлд Монгол уран бүтээлчид оролцсон гэдгээрээ онцлогтой. Тэр дундаа Монголчуудын дунд “Ноён солиот”-ын дүрээр алдаршсан жүжигчин Д.Бямбацогт туслах найруулагч, гүйцэтгэх продюсерээр ажиллажээ.

Хятад найруулагч Ван Чюананий мастер класс /сургалт, хэлэлцүүлэг/ болохоос гадна наадмын 4 дэх өдөр “Кино төслөө хэрхэн олон улсын кино наадам, түгээлтэд бэлдэх вэ?” сэдэвтэй сургалт зохиогдоно. Хамгийн сүүлд наадмын бас нэгэн хүндэт зочин Сингапур найруулагч Ү Жүнь Фөний мастер класс зохиогдох буюу нийт гурван удаагийн томоохон сургалт үнэ төлбөргүй явагдана.

Түүнчлэн уралдаант кино үзвэр, сургалтаас гадна кино уран бүтээлч, кино сонирхогчид хоорондоо танилцах үдэшлэг, чөлөөт уулзалтууд байгааг дуулгая. Кино үзвэрийн тасалбарыг зөвхөн ICinema кино театрын кассаас худалдан аваарай.

x