Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Унгарын нийслэлд завь осолдоход Өмнөд Солонгосын 7 жуулчин живж, 19 жуулчин сураггүй болжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр орой орон нутгийн цагаар 22:00 цагийн үед Унгарын нийслэл Будапешт хотын дундуур урсдаг Дунай мөрнөөр аялж байсан жуулчны завь өөр усан онгоцтой мөргөлдөж осолджээ.

Завин дээр нийт 33 жуулчин явсны ихэнх нь Өмнөд Солонгосын иргэд байсан юм. Тэднээс долоо нь живж, 19 нь сураггүй болжээ.

Осол Будапештийн төвд парламентын ордон болон Элизабетын гүүрний ойролцоо болсон байна.

Жуулчдын дотор есөн гэр бүлийн 40-50 насны голдуу хүмүүс, мөн нэг хүүхэд явжээ.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин яаралтай арга хэмжээ авч, тусгай аврах багийг өнөөдөр өглөө Унгарын нийслэл рүү илгээсэн байна. 

 

Эх сурвалж: CNN