Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Л.Наранбаатарын эсрэг манай ҮЭ-ийн байгууллага улс төрийн үйл ажиллагаа явуулахад бэлэн байгаа"

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг

"Эрдэнэс Тавантолгой" компанийн үйлдвэрчний эвлэлээс хэвлэлийн бага хурал хийлээ. 

Тус компанийн үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ “Сүүлийн үед манай компанийн нэр хүндэд халдсан, дотоод үйл ажиллагааг бусниулах гэсэн, эрх ашгаа шургуулах гэсэн үйл ажиллагаа олон гарах боллоо.  

Эрдэнэс Тавантолгой компанийн эрх ашигт нөлөөлөх гэж оролдож байгаа Л.Наранбаатар болон түүний дагагсадын эсрэг манай үйлдвэрчний эвлэлийн байгууллага улс төрийн үйл ажиллагаа явуулахад бэлэн байгаа” гэлээ.

Мөн тэрбээр “Л.Наранбаатар гэдэг хүн 2015 онд Эрдэнэс Тавантолгой компани ашиг орлогогүй учраас хурдан зарж борлуулах нь зөв гэж ярьдаг байсан. Гэтэл одоо манайхыг ашигтай ажиллаад эхэлмэгц 1,072 хувьцааг ард түмэн авах ёстой гэж яриад явж байна. Монголын төрөөс Эрдэнэс Тавантолгойн ашгийг төмөр зам барихад зарцуулах гэж байгаа. Энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаа нь улс төрийн шинжтэй гэж харж байна. 

Сүүлийн хоёр жилд манай компани ашигтай ажиллаж, бүх өрөө тэглэсэн. Ашиггүй гэгдэж байсан компани ирээдүйд улам их ашиг олдог болох юм байна гэдгийг мэдсэн хүмүүс өөрсдийн эрх ашгийг тийш нь чиглүүлж, янз янзаар дайрч байна.

Л.Наранбаатар өөрийнхөө компанийг манай тендерт оруулсан ч ялагдсан болохоор хорссондоо ингэж байна гэж бодож байна. Л.Наранбаатар “Coal mongolia” форумыг зохион байгуулахад зориулж 40 мянган ам.доллар манай компаниас хүссэн. Манайх 20 мянгыг нь өгсөн юм билээ. Гэтэл тэр хүн илүү их даварч байна.  

Энэ хүний ард АН байгаа. Л.Наранбаатар нарын хүмүүсийн манай компанийн гадна зохион байгуулсан цуглаан АН-ын өнөөдөр болж байгаа жагсаал бүгд хоорондоо холбоотой гэж харж байна" гэлээ.