Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Элчин сайд Н.Тулга ОУ-ын Далайн Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад Итгэмжлэх захидлаа гардуулж өгөв

ikon.mn
2019 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Н.Тулга Монгол Улсаас Олон Улсын Далайн Байгууллага (ОУДБ)-д суух Байнгын төлөөлөгчийн Итгэмжлэх захидлаа тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Китак Лимд 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр гардуулав.

Энэ үеэр Элчин сайд Н.Тулга, далайд гарцгүй хөгжиж буй Монгол Улсын эдийн засгийн хөгжил, гадаад худалдааны өсөлтөд далайн тээврийн гүйцэтгэх үүргийг онцолж, усан замын тээврийн салбарт Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны тухай танилцуулж, энэ салбарт мэргэжилтэн бэлтгэхэд туслалцаа үзүүлэхийг хүслээ.

ОУДБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга К.Лим Элчин сайд Н.Тулгад Монгол Улсаас ОУДБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр томилогдон ажиллах болсонд баяр хүргээд, далайн тээврийн салбарыг хөгжүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд Монголд Улсад бүх талын дэмжлэг туслалцааг үзүүлэхээ илэрхийлсэн байна гэж Гадаад Харилцааны Яамнаас мэдээллээ.