Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

С.Саянцэцэг салбарын тэргүүний ажилтан боллоо

ikon.mn
2019 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Монгол Улсын консерваторийн төгөлдөр хуурын багш Сангидоржийн Саянцэцэгт Боловсролын тэргүүний ажилтан тэмдгийг гардуулан өглөө.

С.Саянцэцэг багш салбарын сайдаасаа шагнал гардах үеэрээ “Дэлхийн хэмжээний монгол төгөлдөр хуурчдыг төрүүлэх зорилготой” ажиллаж байгаагаа илэрхийлж, шавь нар маань ч сүүлийн жилүүдэд амжилтын буухиа таслахгүй байгаад урамтай байна гэсэн юм.

С.Саянцэцэг нь ард түмний дунд ардын дуу шиг түгсэн “Зулай цагаан Алтай”, “Миний ээж тэмээчин” зэрэг дуунуудын эзэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидорж агсны ууган охин билээ.

Тэрбээр Москва, Софи, Мексик, Мадри­дын дуурийн театраас гадна дэлхий дахины сонгодог урлагийнхны мөрөөдлийн тавцан болсон алдарт Карнеги холлд уран бүтээлээ эгшиглүүлсэн анхны монгол төгөлдөр хуурч юм.

 

 

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам