Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

Нарны замын зорчих хэсэгт түр тулаасууд байрлуулсан тул аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг зөвлөв

ikon.mn
2019 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Замын цагдаагийн баруун урд уулзварын, гүүрэн гарцын дам нурууг цутгах ажил хийгдэж байгаатай холбоотойгоор Нарны замын зорчих хэсэгт түр тулаасуудыг байрлуулсан тул зорчигчид тус дам нурууны ажлыг дуустал Нарны замаар зорчихдоо холбогдох тэмдэг тэмдэглэгээ заалтуудаа  баримтлан аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

БНХАУ-ын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа Замын цагдаагийн баруун урд уулзварын, гүүрэн гарц барих төслийн хөдөлгөөн зохион байгуулалт, орц гарц, газар чөлөөлөлт, замын өргөтгөлийн ажлуудыг хэлэлцэн шийдлүүдийг тодорхойлж, гүйцэтгэгч компани болон хариуцсан албан хаагчдад Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр,орлогч дарга Б.Индра нар үүрэг өгчээ.

 
 
 
 

 


Эх сурвалж: Нийслэлийн авто замын хөгжлийн газар