Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

Дөрвөн настай хүүгээ зодож хүнд гэмтээсэн хойт эцэгт 10 жилийн хорих ял оноолоо

Т.Саран, iKon.mn
2019 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

14:02 2019/05/29

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Тодзаяад холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хэлэлцэж, шийдвэрээ гаргалаа.

Б.Тодзаяаг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг  мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бие махбодын сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж”, үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад  10 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ гэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ.

12:05 2019/05/29

Дөрвөн настай хүүгээ зодсон хойт эцэгт холбогдох хэргийн шүүх хурал болж байна

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн шүүхэд дөрвөн настай хүүгээ зодсон хойт эцэгт холбогдох шүүх хурал яг одоо болж байна.

Баянгол дүүргийн прокурорын газраас хүүгийн хойт эцэг иргэн Б.Тодзаяад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Дөрвөн настай хүү хойд эцэгтээ зодуулсны улмаас хүнд гэмтэж, есөн удаагийн хагалгаанд орон, шулуун гэдэснээсээ 30 см орчим тайруулсан хэрэг гуравдугаар сард гарсан юм.

Хуулийн заалт:

11.1 дүгээр зүйл.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах

1.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн;

2.3.бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн;

Шүүхээс гарсан шийдвэрийг хүргэх болно.