2019/08/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,672.82₮
B30
УЛААНБААТАР
24°
|
11°
B30
УЛААНБААТАР
23°
|
13°
B30
УЛААНБААТАР
17°
|
11°
23:00
S40
13°
00:00
S40
12°
01:00
S26
12°
02:00
S26
11°
03:00
S26
11°
04:00
S26
10°
05:00
S26
10°
06:00
S26
10°
07:00
S26
11°
08:00
S26
12°
09:00
S30
13°
10:00
S30
16°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/28 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Савлан хөлдөөж байсан 20 гаруй тонн мах зүй бусаар хорогдсон малын мах байжээ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 5 сарын 28
iKon.MN

СХД-ийн 32 дугаар хороо, Эмээлтэд байрлах “ТМ Эко хүнс” ХХК-ийн эзэмшлийн махны үйлдвэрт гарал үүсэл нь тодорхойгүй, мэдрэхүйн үзүүлэлтээр үхсэн малынх байж болзошгүй, 20 гаруй тонн үхрийн мах байсныг дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан шалгалтаар илрүүлсэн. Үйлдвэрийн байрыг лацдаж, үйл ажиллагааг зогсоогоод байсан юм.

Тус махнаас долоон дээж авч Улсын Мал Эмнэлгийн Ариун Цэврийн Төв лабораторид шинжлүүлэхэд,

  • Махны өнгө гүн улаан хүрэн,
  • Бага зэргийн нэгширсэн үнэртэй,
  • Махны биелэг байдал зөөлөндүү,
  • Гадаргуу дээр дарахад хонхорхой нь тэгшрэхгүй ба үхсэн болон өвчтэй малын махыг ялгах шинжилгээгээр хүнсэнд зориулан бэлтгээгүй үхэж, хорогдсон малын мах болохыг тогтоожээ.

Мөн хөлдүү махыг гэсгээх зорилгоор усанд хийж байсныг тогтоосон байна.

Иймд тус махыг бусад төрийн байгууллага, хөндлөнгийн гэрчийг байлцуулан устгалд оруулж, ариутгал халдваргүйтгэлийн ажил хийгдэнэ хэмээн НМХГ-аас мэдээллээ.

Энэ хэрэгтэй холбогдуулан БНХАУ-ын иргэн Ю, Б нарыг хойшлуулшгүйгээр сэжигтнээр тооцон баривчилж, 461 дүгээр ангид саатуулсан гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн юм.

 

x