2019/10/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,671.60₮
B30
УЛААНБААТАР
12°
|
-4°
B30
УЛААНБААТАР
10°
|
-2°
B30
УЛААНБААТАР
13°
|
-1°
12:00
S32
13:00
S32
14:00
S32
15:00
S30
10°
16:00
S30
17:00
S26
18:00
S26
19:00
S26
20:00
S26
21:00
S26
22:00
S29
23:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/28 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦУОШГ: Хүүхдийн баяраар зарим нутгаар бороо, цастай байна

С.Бадрал, iKon.mn
2019 оны 5 сарын 28
iKon.MN

Зургаадугаар сарын 1-н буюу Хүүхдийн баяраар баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орох юм байна.

Тавдугаар сарын 30-наас зургаадугаар сарын 3-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:  

30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6 дугаар сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд төв болон зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.

Салхи 31-нд Алтайн уулсаар, 6 дугаар сарын 1-нд зарим газраар, 2-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна.

31-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг,Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. 30-нд нутгийн баруун хагаст, 31-нд нутгийн зүүн хагаст дулаан байна.

Өнөө, маргаашдаа нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, говь, талын нутгаар салхи шуургатай

Тавдугаар сарын 29-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө 2-4 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө сэрүүсч Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Алтайн өвөр говиор 8-13 градус, бусад нутгаар 2-7 градус, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 10-15 градус, Алтайн өвөр говиор 22-27 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, өдөртөө Хэнтэйн уулархаг нутгаар бага зэргийн бороо, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 4-9 градус, бусад хэсгээр 8-13 градус, өдөртөө сэрүүсч бүх нутгаар 13-18 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар сэрүүсч шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

x