Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нэр дэвших байсан"

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

МАН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/295460618060301/

МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар “Өчигдөр Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан хуралдаж тодорхой шийдвэр гаргасныг та бүхэн мэдэж байгаа. 

Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт өнгөрөгч хоёрдугаар сарын 2-ны өдөр зарлагдсан. Энэ цаг үеэс МАН тухайн сонгуульд оролцохоор бэлтгэлээ хангаж ажилласан. Хуульд заасан хугацаандаа МАН  холбогдох баримт бичгээ СЕХ-нд бүрдүүлэн, сонгуульд оролцохоо илэрхийлсэн. Мөн олон удаагийн хөндлөнгийн байгууллагын судалгаа хийгдэж, МАН-аас тус тойрогт нэр дэвших боломжтой хүмүүсээ жагсааж, бэлтгэл хангаж ажилласан. 

Гэсэн хэдий ч өчигдөр ҮХЦ-ээс шийдвэр гарч, нөхөн сонгуулийг түдгэлзүүлсэн

Өнөөдрийн яг энэ цаг мөчид МАН-ын V бага хурлаа зарлан хуралдуулж, нэр дэвшигчээ тодруулах байсан. Хэнтий аймагт нөхөн сонгууль болдгоороо болсон бол манай намаас Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нэр дэвших байсан

Nepko-гийн хийсэн судалгаанд манай намаас нэр дэвших боломжтой хүмүүсээс У.Хүрэлсүх 36 хувийн рейтигээр тэргүүлж явсан. 
ҮХЦ-ийн шийдвэр тодорхой гурван үндэслэлээр гарсан байса. МАН ҮХЦ-ийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа. Агуулга биш тоо хөөсөн шийдвэр гаргасан юм болов уу гэж харж байна. 

Ээлжит сонгууль зарлах хоногийг ээлжит бус сонгууль зарлах дээр авч үзэж 150 хоногий н өмнө сонгууль зарлах байсныг 148 хоногийн өмнө зарласан байна гэдэг үндэслэлээр. Дээрээс нь улс төрийн намуудад сонгуульд оролцох эрхийг нь бүрэн олгоогүй гэдэг үндэслэлээр Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэнд МАН харамсаж байна” гэв. 

Мөн АН-ын дарга С.Эрдэнэ эрх баригч намын захиалгаар ҮХЦ шийдвэр гаргалаа гэж хэвлэлд ярилцлага өгсөн байсан. Харин ч энэ сонгуулийн явуулахгүй байх бодлогыг С.Эрдэнэ баримталж байгаа.  АН-ын ялагдал тус намын даргад хариуцлага тооцох хэмжээний асуудал үүсгэх байсан мөн манай намаас нэр дэвшигчийн рейтинг өндөр байсан учраас ялагдахаас айсандаа энэ сонгуулийг явуулахгүй байсан сонирхолтой байсан” гэв. 

Харин МАН-ын Бодлогын газрын дарга Н.Батсүмбэрэл "МАН-ын Бага хурал өнөөдөр хуралдах байсан. МАН улс төрийн сонгуулиудад байнга оролцож, улс төрийн соёл гаргаж ирсэн улс төрийн хүчин. Бага хурлаас нэр дэвшигчээ албан ёсоор зарлах байсан. 

Сүүлийн үед янз бүрийн байдлаар засгийн эрх барьж байгаа нам руу дайрах болсон. Ялангуяа сөрөг хүчин олон талаас нь дайрч байна. 
Олон иргэн цэцэд гомдол гаргасныг МАН зохион байгуулсан мэтээр ярьж, хэвлэийн хурал хийж, зохион байгуулсэн мэтээр ярьж хэлж байна. Энэ байдлаа АН-ын удирдлагууд зогсоох ёстой" гэлээ.