Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Хандсүрэн: Тендер нь цуцлагдсаны төлөө "Эрдэнэс Тавантолгой" ХК руу дайрч байна

А.Намуун, iKon.mn
2019 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

"Эрдэнэс 1,072 хувьцааг хамгаалах нэгдсэн холбоо", "Эх нутаг, хүн зоноо хамгаалъя" ТББ, "Ногоон хас" иргэний хөдөлгөөн зэрэг иргэний нийгмийн төлөөллийн байгууллага хамтран "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1,072 хувьцааны асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

"Эх нутаг, хүн зоноо хамгаалъя ТББ”-ын тэргүүн Б.Хандсүрэн “Л.Наранбаатар Glogex компаниараа дамжуулан 2018 оны долоодугаар сарын 4-ний өдөр 352 сая төгрөгийн тендер авсан байгаа. Энэ нь цуцлагдсаны төлөө бидний хувьцааг нь эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК руу дайрч байна. 1,072 хувьцаанд ногдох 28-30 мянган төгрөгийг заавал авах гэж ард түмэн зүтгээгүй. Үржин үржсээр бүр их мөнгө болох хувьцаа руу Л.Наранбаатар та бүү гараа дүр” гэсэн юм.

Иргэний хөдөлгөөдийн төлөөлөл "Эрдэнэс Тавантолгой" ХК ашигтай ажилласан бол ард түмэнд ногдол ашиг өгөх хэрэгтэй боловч бэлэн мөнгөөр үү эсвэл нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах төсөл хөтөлбөрт зарцуулах уу гэдгээ нийт хувьцаа эзэмшигч 2.4 сая иргэнээсээ асуух ёстой хэмээн байр сууриа илэрхийлэв. Мөн Л.Наранбаатарыг 1,072 хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах нэрээр хувийн ашиг сонирхлоо хэрэгжүүлж байна хэмээн үзэж,  зарим үйл ажиллагаатай холбоотой баримтуудыг цагдаагийн байгууллагад өгч шалгуулахаа мэдэгдэв.