Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

246 уут кокайн залгисан япон жуулчин Мексикт нас баржээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Мексикээс Японы чиглэлд нисэж яваад нас барсан зорчигчийн ходоод, гэдэснээс 246 ширхэг савласан кокайн илрүүлснээ Мексикийн албаныхан өчигдөр мэдээлжээ.

Албаныхан “Удо Н” хэмээн нэрлэж байгаа 42 настай Япон улсын иргэн Колумбын нийслэл Боготагаас Мексикээр дайран нутаг буцаж явсан гэнэ.

Цусан дахь хар тамхины хэмжээ хэтэрсний улмаас тэр Баасан гарагт нас барсан юм.

Мехико хотоос хөөрсний дараа удалгүй зорчигчийн бие муудсан тул Японы Наритаг чиглэн ниссэн AeroMexico компанийн онгоц баруун хойд Мексикийн Сонора хотод ослын буулт хийсэн байна.

Талийгаач нь тус бүр 2.5 см урт, 1 см өргөн хэмжээтэй гялгар уутанд савласан кокайнуудыг залгиснаас зарим нь задарсан байжээ.

 

Эх сурвалж: Associated Press