Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс НҮБ-ын АНДЭЗНК-ын чуулганыг 20 жилийн дараа даргалж байна

ikon.mn
2019 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Бангкок хотноо өнөөдөр /2019 оны 5 дугаар сарын 27/ эхэлсэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссын 75 дугаар чуулганд оролцож буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тус чуулганы даргын үүрэгт ажлаа АНДЭЗНК-ын 74 дүгээр чуулганы даргын үүрэг гүйцэтгэгч БНАЛАУ-ын Гадаад хэргийн сайд Салёмсай Коммаситаас хүлээн авлаа.

Тэрбээр даргын үүрэгт ажлаа хүлээн авахдаа Монгол Улсад 20 жилийн дараа ирж буй энэхүү нэр хүндтэй үүргийг Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг урагшлуулахад бүс нутгийн орнуудыг уриалж, нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Сайд Д.Цогтбаатар НҮБ-ын АНДЭЗНК-ын нийт төлөөлөгчдөд хандан Монгол Улсын эдийн засаг, тогтвортой хөгжлийн бодлого, зорилт, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг танилцуулж үг хэлэв.

Тухайлбал, Ногоон хөгжлийн бодлого, худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх, Монгол, ОХУ, БНХАУ-ын хооронд байгуулагдсан Эдийн засгийн коридор, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, тэр дотроо “Зүүн Хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ” байгуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн санаачилгыг танилцуулж, тус дэд бүс нутагт эрчим хүчний нэгдсэн зах зээл, зохицуулалтыг нь хариуцах байгууллагыг үүсгэн байгуулахад АНДЭЗНК болон түүний гишүүн орнуудтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

 
 

Монгол Улсын Гадаад харилцааны сайдыг чуулганыг нээж үг хэлсний дараа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы дарга, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн нар чуулганы төлөөлөгчдөд хандаж үг хэллээ.

Чуулганы нээлтэд Тайландын Эрхэмсэг гүнж Маха Чакри Сириндхорн, Камбожийн Ерөнхий сайд Самдеч Хун Сен нар хүндэтгэл үзүүлэн оролцсон бөгөөд ийнхүү оролцсон нь тус Комиссын бүс нутагт тогтвортой хөгжлийг хангахад үзүүлж буй үүргийг нь өндрөөр үнэлж буйн илрэл болов.

Маргааш Гадаад харилцааны сайд АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн даргатай уулзана.

 

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам