2021/08/05
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.57₮
B30
УЛААНБААТАР
25°
|
10°
B30
УЛААНБААТАР
28°
|
13°
B30
УЛААНБААТАР
23°
|
15°
18:00
S32
23°
19:00
S32
21°
20:00
S32
19°
21:00
S31
17°
22:00
S31
15°
23:00
S31
14°
00:00
S31
13°
01:00
S31
12°
02:00
S31
12°
03:00
S31
11°
04:00
S31
10°
05:00
S31
10°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/27 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг чөлөөлсөн нь холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй гэж үзлээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлсөн нь хууль зөрчсөн гэж үзсэн иргэн Д.Ганхуяг Үндсэн хуулийн цэцэд хандсан билээ. Энэ тухайгаа иргэн Д.Ганхуяг "УИХ-ын гишүүнийг хэрэгт холбогдуулж, өргөдлийг нь өгүүлээд, нөхөн сонгууль явуулдаг байж болохгүй. Тэгээд ч УИХ-ын гишүүнийг шууд чөлөөлсөн нь буруу. Д.Гантулгын гэм буруутай эсэхийг тогтоосны дараа чөлөөлж, нөхөн сонгууль явуулах нь хуульд нийцнэ гэж үзсэн учраас цэцэд хандсан" хэмээн тайлбарласан байдаг.

Үндсэн хуулийн цэц өнөөдөр асуудлыг Дунд суудлын хуралдаанаар хэлэлцлээ. Дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдэн төлөөлөгчөөр Д.Лүндээжанцан, Я.Санжмятав нар оролцсон байна. Дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго уншиж танилцуулсан бөгөөд УИХ-ын гишүүнийг чөлөөлсөн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй гэж үзжээ.

Гэрэл зургийг mpa.mn

 

 

x