Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Hyundai 5TON" автомашин айлын гэр мөргөж, дотор нь байсан 10 настай хүүхэд энджээ!

А.Намуун, iKon.mn
2019 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Амралтын өдрүүдэд зам тээврийн улмаас нийслэлд нэг хүн, орон нутагт хоёр хүн нас баржээ.

Тухайлбал, Ням гарагт 21:00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг 3 дугаар хороо Бага нарангийн гудамжинд "Hyundai 5TON" автомашин  айлын гэр мөргөж, гэрт байсан 10 настай Э нас барж, жолооч 41 настай Б гэмтсэн байна.

Мөн Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 2-р багийн нутаг “Нартын хошуу” гэх газар / Сумын төвөөс урагшаа 23 км-т/ асфальтан замд "Toyota Harrier" автомашин онхолдож, зорчигч 28 настай, А нас барсан, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р багийн нутаг “САНСАЙ” хоолны гэзрын урд асфальтан замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашин явган зорчигч 58 настай, О-г мөргөж амь насыг хохироосон ослууд гарчээ.

Бүртгэгдсэн нийт ослын 15 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 4 осол нь мөргөлдөх хэлбэрээр, 2 осол унадаг дугуйтай хүн мөргөх хэлбэрээр тус тус бүртгэгдсэн байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 87 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Тээврийн цагдаагийн албанаас бага насны хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Бяцхан зорчигч” нэгдсэн арга хэмжээг Улсын хэмжээнд 2019.05.22-ны өдрөөс 2019.06.22-ны өдрийн хүртэл 1 сарын хугацаатай зохион байгуулж, бага насны хүүхдийг биеийн өсөлтөд тохирсон зориулалтын хамгаалалтын суудал, бүс богиносгогчийг хэрэглэж тээвэрлэх талаар иргэд олон нийтэд зөвлөмж өгч байгаа аж.

 

Эх сурвалж: ТЦА