2019/10/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,670.53₮
B30
УЛААНБААТАР
10°
|
-6°
B30
УЛААНБААТАР
12°
|
-4°
B30
УЛААНБААТАР
12°
|
-3°
13:00
S32
14:00
S32
15:00
S32
10°
16:00
S32
17:00
S32
18:00
S32
19:00
S31
20:00
S31
21:00
S31
-1°
22:00
S31
-2°
23:00
S31
-3°
00:00
S31
-3°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/27 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

АЛБАНЫ ЖИЙПЭЭ ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГЭЭР СОЛЬСОН ЗАСАГ ДАРГА

Д.Гансаруул, Өдрийн сонин
2019 оны 5 сарын 27
Өдрийн сонин

Төв аймгийн Борнуур сумын Засаг даргаар Б.Ууганбаяр гэж залуу ажиллаж байна.

Уншигчид өнгөрсөн долоо хоногт манай сонинд нийтлэгдсэн хаврын тариалалтын сурвалжлагаас түүний ярилцлагыг уншсан билээ. Тэрээр монголчуудад хэрэгтэй бүх ногоог Борнуур сумынхан тарьж чадна, тэр 50 га хүлэмжээр зогсохгүй Монголыг бүхэлд нь хангах нөөц бололцоо, чадамж өөрсдөд нь байгааг онцолсон. Мөн Элчин сайдын яамдын хүсэлтэд нийцсэн бүхий л нарийн ногоо тариалдаг байсан хүлэмж нь удахгүй ашиглалтад ороход бэлэн болсныг дуулгаж “Бид ямар ч ногоог ургуулж чадна. Борнуурынхан Улаанбаатар хотын ресторануудын захиалсан бүхий л төрлийн нарийн ногоог ургуулж, нийлүүлдэг. Та бүхэн долоодугаар сард хүрээд ир. Ногоо яаж тарьдгийг харна уу” гэж ам бардам хэлсэн.

Түүний яриагаар бол бид л дотоодын ногоочдоо чамлаад байгаа болохоос биш нарийн гэсэн бүх ногоог төрөл төрлөөр нь ургуулж чадах мэдлэг, боловсрол, туршлага, сэтгэлтэй тариаланчид Борнуурт дүүрэн байгаа юм. Түүний ингэж ярьж байгаа нь аргагүй. Социализмын үед Борнуур сум Зүүн Германтай түншийн харилцаатай байж тракторчин, саальчнаас эхлүүлээд хөдөө аж ахуйн чиглэлийн бүх мэргэжилтнүүдээ Германд сургаж байсан бөгөөд тухайн үед зоотехникч, агрономич гээд хөдөө аж ахуйн чиглэлийн мэргэжилтнүүдийг нийгмийн захиалгаар сургаж, боловсруулж ажил дээр гаргадаг байсан учир тэд нийгмийн боловсролтой хэсэг байсан. Борнуурт герман мэргэжилтнүүд ирж нутгийн иргэдэд зааж сургаж байсныг Б.Ууганбаяр дарга нүдээр үзсэн унаган хүү юм байна. Борнуур сум газар тариалангийн өгөөжтэй, чадамжтай, туршлагатай онцгой газар гэдэг нь энэ бүгдээс харагдах бөгөөд суманд нь аймаг, улсын аварга тариаланчид хэдэн арваараа байгаа нь энэ бүхний баталгаа. Үүнээс гадна Монгол даяар, Монголын бүх сум, дүүрэг, аймаг, яамд, төрийн байгууллагуудын дарга нар хэрэгжүүлж болмоор нэг зүйлийг Борнуур сумын Засаг дарга Б.Ууганбаяр эхлүүлжээ. Сумын Засаг дарга болоход аймгаас нь туулах чадвартай машин ав гэж төсөвлөсөн 45 сая төгрөгөөс татгалзаж, мөнгөний зориулалтыг нь хүүхдийн цэцэрлэг болгон өөрчлүүлээд төсвөөс нэмж 140 саяыг гаргуулж, өөрөө гүйж байж Тайванийн хөгжлийн сангаас 45 сая төгрөгөөр цэцэрлэгийн бохирын асуудлыг шийдүүлсэн байна. Ингэж орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн 75 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг Борнуурт үүдээ нээж, арван хүн байнгын ажлын байртай болжээ. Өөрт нь машин ав гэж төсөвлөсөн 45 сая төгрөгөөс татгалзаж, оронд нь хүүхдийн цэцэрлэг бий болгосон Б.Ууганбаяр бол Монголын орчин цагийн даргын тод жишээ болж байна. Б.Ууганбаяр “Хэрвээ би хүүхдийн цэцэрлэг байгуулах санал гаргаагүй бол сумын захиргааны гадаа нэг том жийп машин зогсож байх л байлаа. Засаг дарга хүн байгалийн ямар ч хүнд бэрх үед иргэддээ хүрч үйлчлэх ёстой. Найз нөхөд, эргэн тойрныхныхоо машин тэрэгт дайгдаад ажлаа амжуулаад болоод л байдаг юм. Уг нь нэг приус маркийн машинтай байсан ч түүнийгээ Цагдаагийн хэлтэстээ өгчихсөн. Цагдаагийн хэлтэст машин шиг хэрэгтэй юм үгүй шүү дээ. Сонгогдож гарч ирснийх төрсөн нутагтаа юм хийж үлдээе гэж л боддог юм. Дахиж сонгогдохгүй байсан ч хамаа алга. Байгаа хугацаандаа л юм бүтээе гэж зорьж явна” гэж сурвалжлагын үеэр ярьж байсан юм.

Б.Ууганбаяр даргыг ийнхүү машин тэрэг унадаггүй гэдгийг дуулсан хүмүүс “Төрийн түшээ ийм л байх ёстой. Ийм л залуус Монголын ирээдүйг авч явна” гэж баярлаж байна. Б.Ууганбаяр бол шинэ цагийн, шинэ үеийн залуучуудын төлөөлөл юм. Аливаа албан тушаалд очингуутаа өөрийнхөө эрх ашгийг бодож, амин хувиа хичээдэг хүмүүсийн үе улирч, Б.Ууганбаяр шиг хүмүүст хэрэгтэй зүйл хийхийн төлөө өөрийнхөө эрх ашгийг хойш тавьж чаддаг шинэ залуу үеийнхэн гарч ирж байгаа нь энэ юм. Түүний энэхүү үйлдэл, ажилдаа хандаж буй хандлагыг сум, аймаг, дүүрэг, хот, яам, агентлаг, төрийн бүхий л шатны байгууллага, Монголын төр жишиг болгох хэрэгтэй байна.

Албаны жийпээ хүүхдийн цэцэрлэгээр сольж чадсан сумын Засаг дарга Б.Ууганбаярыг жишиг болгож, Монголын бүхий л шатны дарга нар өөрсдөдөө дүгнэлт хийх цаг нь болжээ. Шинэ цагийн дарга гэж ийм л залуусыг хэлнэ, ямрав дээ (ямар вэ дээ).

x