Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Үндсэн хуулийн Цэцийн гадаа дотуур хувцаснууд өлгөжээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын бүрэн эрхийг сэргээхийг эсэргүүцсэн "Бандааштай жагсаал" өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн гадна талбайд боллоо.
Уг жагсаалыг Ардчилсан намын эмэгтэйчүүдийн холбоо болон МАХН-ынхан Үндсэн хуулийн цэцийг шударга бус ажиллах гэж байна хэмээн үзэж  зохион байгуулж байгаа аж. 

Жагсаалд оролцсон төлөөллүүд “Иргэд сонгох эрхээ эдэлж чадахгүй байна. УИХ-ын гишүүн Д.Гантулгыг дахин гишүүн болгож болохгүй. Сүүлийн үед хүүхэд эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн хэрэг их гарч байгаа нь нийгмийг эмзэглүүлж байгаа. Үндсэн хуулийн цэц шударга ажиллах хэрэгтэй. Д.Гантулгын хэрэг дээр маргаан үүсгэх шаардлагагүй” гэв.

Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж УИХ-ын 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн “ Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай” 49 дүгээр тогтоол Үндсэн хуулийг зөрчсөн байна гэсэн мэдээлэл ирүүлснийг өнөөдөр Цэц хэлэлцэж байгаа юм.

Фото
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг