Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Их Британи дахь Монголчууд волейболоор өрсөлдөв

А.Намуун, iKon.mn
2019 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг

“Ухаанаараа шатрын дараа, Хурдаараа хөнгөний дараа” ордог спорт бол волейбол. Энэ спортыг түгээн дэлгэрүүлэх, залуу үедээ үлгэр дуурайл болох Их Британид ажиллаж, амьдарч байгаа Монголчууддаа эрүүл, зөв амьдралын хэв маягийг сурталчлах зорилготой Их Британи дахь монголчуудын волейболын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн 5 дугаар сарын 26-ны Ням гарагт Лондон хотноо боллоо.

Тэмцээнд эмэгтэй-8, эрэгтэй-5, нийт 13 багийн 90 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо. Үүнд:

Эмэгтэй багууд:

  1. Д.Тунгалаг ахлагчтай Дөл баг
  2. П.Бадираа ахлагчтай Хийморь баг  
  3. О.Түвшинзаяа ахлагчтай Zoom  баг 
  4. О.Алтанцэцэг ахлагчтай Соёмбо баг 
  5. Б.Эрдэнэчимэг ахлагчтай Ирвэсүүд баг 
  6. Г.Долгормаа ахлагчтай Manchester bees баг
  7. Г.Энхжаргал ахлагчтай Цоглог баг   
  8. Д.Бурмаа ахлагчтай Blue Sky баг

Эрэгтэй багууд:

  1. Е.Баялаг ахлагчтай Хийморь баг
  2. Ч.Алтантогос ахлагчтай Найзууд баг 
  3. Д.Оргил ахлагчтай West London баг
  4. С.Намхай ахлагчтай Мон-Брит баг
  5. Э.Ижилмөрөн ахлагчтай Мон-Брит залуучуудын баг
Их Британи дахь монголчуудын волейболын аварга шалгаруулах анхдугаар тэмцээний эрэгтэйчүүдийн багийн тэргүүн байрыг West London баг эзэлж цом, алтан медаль, удаах байрыг Хийморь баг мөнгөн медал, гуравдугаар байрыг Найзууд баг эзэлж хүрэл медаль, эмэгтэйчүүдийн багийн тэргүүн байрт Blue Sky баг шалгарч цом, алтан медаль, хоёрдугаар байрыг Соёмбо баг эзэлж мөнгөн медаль, гуравдугаар байрт Хийморь баг шалгарч хүрэл медалиар тус тус шагнуулав. Blue sky багийн Т.Индра эмэгтэй шилдэг довтлогч, Хийморь багийн Н.Алтансүх эрэгтэй шилдэг довтлогч, эрэгтэй тэгш тоглогч West London багийн Ц.Оюунболд, эмэгтэй тэгш тоглогч Хийморь багийн У.Анунжин боллоо.

Мөн тус тэмцээний үеэр Монголын Волейболын Холбооны зүгээс Монгол Улсаас ИБУИНХУлсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Н.Тулгыг Монголын Волейболын Холбооны “90 жилийн ойн хүндэт медал”, Их Британи дахь монголчуудын волейболын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг санаачлан зохион байгуулагч, волейболын спортын мастер З.Отгонбаярыг Монголын Волейболын Холбооны “хүндэт тэмдэг”-ээр тус тус шагнав.

Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Их Британи дахь монголчуудын волейбол сонирхогчдын клуб, хамтран зохион байгуулагчаар Монгол Улсаас ИБУИНХУлсад суугаа ЭСЯам, Их Британи дахь Монголчуудын холбоо ажилласан бөгөөд, Лондон дахь Жи-СтудиМН дэмжиж, А.Дагийням, Master Beauty Salon LTD, Анир Day Spa зэрэг хувь хүн, хамт олон тэмцээнд хандив өргөж хамтран ажилласан байна.

Харин шүүгчээр Волейболын спортын ОУ-ын хэмжээний мастер Л.Нарантуяа, В.Хэрлэн, Ц.Бямбасүрэн, Волейболын спортын мастер Л.Цоггэрэл, Ч.Баярмаа, Ч.Хулан, Ч.Энхцэцэг, Н.Золбоо (Волейболын спортын 1-р зэрэгтэй) нар Монгол болон Бельгийн вант улсаас урилгаар хүрэлцэн ирж ажиллажээ.

Гэрэл зургууд
Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14

Зураг
15

Зураг
16

Зураг
17