Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын найруулагч анх удаа Каннын кино наадмын дээд шагналыг хүртлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын найруулагч Бон Жүн Хо өчигдөр Каннын кино наадмын хамгийн дээд шагнал болох “Palm d’Or”-ийг “Parasite” нэртэй бүтээлээрээ хүртлээ.

49 настай найруулагч дэлхийн хамгийн том кино наадмын дээд шагналыг хүртсэн анхны солонгос хүн болж байна. Түүний “Parasite” (Цус сорогч) кинонд Өмнөд Солонгосын нийгэмд гүнзгийрч буй баян, хоосны ялгааг элэглэн үзүүлжээ.

Тэрээр шагнал авахдаа тайзан дээр өөрийн уран бүтээлийн удаан хугацааны хамтрагч, гол дүрийн жүжигчин Сон Кан Хог дуудан гаргаж ирсэн юм.

 

Каннын кино наадмын бусад шагналуудыг Франц, Бельги, Британи, Испани, Бразилийн уран бүтээлчид хүртсэн байна. Испаний нэрт жүжигчин Антонио Бандерас “Pain and Glory” кинонд бүтээсэн дүрээрээ шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртжээ.

"Parasite" киноны трэйлер:

Эх сурвалж: AFP