Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Дарь-Эхийн уулзвараас Сансарын колонк хүртэлх замыг түр хааж, дулааны шугам татаж байна

ikon.mn
2019 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27-р хороо, Их тойруу буюу Дарь-Эхийн уулзвараас Сансарын колонк /эвтэй 4 амьтны хөшөө /хүртэлх  0.4 км авто замыг түр хааж “Гом Илч” ХХК нь дулааны шугам татах ажлыг эхлүүлжээ.

Дулааны шугам татах ажлыг 5 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд 00:00-07:00 цагийн хооронд замын ачаалал бага шөнийн цагаар хийж гүйцэтгэж байна гэж Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ.