Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Байгууллагууд ажилтнуудынхаа өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд байнга анхаарах хэрэгтэй

ikon.mn
2019 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Европын олонх орнууд шинэ төгсөгчдийг ажилд авах тал дээр АНУ-аас илүү байдаг талаар хүний нөөцийн олон улсын тайланд дурджээ. Швейцар зэрэг хөгжингүй орнууд бизнесийн байгууллагуудыг сургуулиудтай холбож өгөх ажлыг сайн хийдэг бөгөөд энэ нь шинэ төгсөгчдийг богино хугацаанд ажилтай болоход нь тусалдаг.

Өнгөрсөн 2018 оны 11 дүгээр сард IMD (International Institute for Management Development) олон улсын байгууллагаас Дэлхийн улс орнуудын өрсөлдөх чадварын жилийн тайланг гаргасан байна. Тус тайланд хамрагдсан 63 улсаас Швейцар улс 5 дахь жилдээ дарааллан тэргүүлж, Дани, Норвеги, Австри, Нидерланд улсууд дараагийн байруудыг эзэлсэн байна. Энэхүү жагсаалтад АНУ 12-р байр, Канад 6-р байр, Мексик 61, Венесуэл 63-р байрт тус тус эрэмбэлэгджээ.

Колумбын их сургуулийн доктор Solange: Швейцар улс нь бизнесийн байгууллага, сургуулиудын хоорондын харилцаа холбоог хамгийн сайн зохицуулж, амжилттай хийж чаддаг гэжээ. Учир нь тус улсын иргэдийн өрсөлдөх чадвар сайн, мэргэшлийн хувьд сайн бэлтгэгдсэн байдаг гэв. Тэрбээр цааш нь хэлэхдээ: Бусад улс орнууд ч хүмүүн капиталдаа хөрөнгө оруулалт хийх замаар өрсөлдөх чадвараа дээшлүүлэх бүрэн боломжтой юм гэжээ. 

Боловсрол, мэдлэгийг олж авах нь нэг удаа суралцаж, мэргэжил эзэмшээд зогсохгүй бүхий л амьдралынхаа туршид суралцаж байх хэрэгтэй. Тиймээс байгууллагуудын хүний нөөцийн алба нь сургалтын хөтөлбөрөө чанартай сайн боловсруулж, ажилтнуудаа байнга сургаж хөгжүүлж байх хэрэгтэй гэж USANA Эрүүл мэндийн шинжлэх ухааны байгууллагын эрдэмтэн, судлаач Paul Jones хэлж байна. Мөн ажилтнууд өөрсдөө мэргэжлийн дагуу бага хурлууд болон төсөл хөтөлбөрүүдэд оролцож өөрийгөө хөгжүүлж байх хэрэгтэй гэсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

 

 

Эх сурвалж: biznetwork.mn