Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг ард иргэдээс уучлал хүсээд огцрохыг шаардлаа

С.Бадрал, iKon.mn
2019 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хууль зүй, дотоод хэргийн яамны гадаа Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос жагсаал зохион байгуулж, Ц.Нямдорж сайдыг огцрохыг шаардлаа.

Нийслэлийн ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Пунсалмаа "Монгол Улс Үндсэн хуульдаа хүмүүнлэг, иргэний нийгэм байгуулна гэж заасан. Харамсалтай нь өнөөдөр онц хэрцгий гэмт хэрэг тасрахгүй, зэрлэгшсэн нийгэм бий болоод байна. Иргэд Үндсэн хуулиар хамгаалагдсан амьд явах эрх ноцтой зөрчигдөх боллоо.

 
Гэрэл зургийг mpa.mn

Хамгийн ноцтой нь хүний амь нас эрсдэх, амиа хорлолт нь төрийн тусгай хамгаалалттай байгууллага, төрийн албанд, цэргийн ангид удаа дараа давтагдаж байгаа нь түгшүүртэй байдлыг үүсгэж байна. Иргэнийхээ халдашгүй байх эрх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчигч, хуулиар хүлээсэн баталгаа, үүргээ биелүүлэхгүй байгаа буруутай этгээд нь төр өөрөө боллоо.

Төрд тангараг өргөсөн Увс аймгийн Өндөр хангай, Зүүн хангай сумын цагдаа нар сурагч охидыг хүчирхийлсэн ноцтой гэмт хэрэг гарсан бөгөөд Цагдаагийн дарга нь энэхүү хэргийг бүтэн нэг сарын турш нуун дарсан жигшүүрт үйлдэл нийгмийн цочироож байна" хэмээв.

Түүнчлэн ноцтой гэмт хэргийн мэдээ мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд хараа хяналтгүй олон нийтэд түгээгдэж байгаа нь хүчирхийлэлд өртсөн иргэнийг нэр төp, эрүүл мэндээр нь хохироож, гэр бүлийг нь давхар хүчирхийллийн хохирогч болгож байгааг жагсагчид хэлж байв.

"Ц.Нямдорж та төрт ёсоо хүндэтгэн, ард иргэдээсээ уучлал хүсээд огцор"

Гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоог үгүй хийж, цагдаад энэхүү үүргийг давхар хүлээлгэснээр цагдаа хохирогчдыг хамгаалах бус хохироож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан нэрийдлээр хуулийн хариуцлагаас мултарч, гэм шийтгэл хүлээлгэхгүй байгаад Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гишүүд, дэмжигчид харамсаж байна гэлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Хөвсгөл аймгийн иргэн Г.Оюунгэрэл "Монгол Улсад шударга ёс, хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлж, төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх зорилгоо биелүүлэн ажиллаж чадахгүй байгаа Хуул зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж та ёс суртахууныг эрхэмлэн төрт ёсоо хүндэтгэн, ард иргэдээсээ уучлал хүсэж, хариуцлагатай албан тушаалаасаа огцор.

Та өчнөөн олон жил улс төрд байлаа. Үүнийхээ дийлэнх хугацаанд хууль зүйн сайдаар ажилласан. Одоо гараад байгаа гэмт хэргүүдийг таны ажлын үр дүн гэж хэлж болно. Тиймээс энэ ажлыг хийж чадах хүнд нь ажлаа өг" хэмээв.

 
Гэрэл зургийг mpa.mn

Жагсагчдын шаардлагыг ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Д.Жанчивдорж хүлээн аваад хариу өгөхөө хэллээ.

ФОТО
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг