2019/08/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,672.73₮
B30
УЛААНБААТАР
18°
|
10°
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
23°
|
22:00
S29
10°
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S29
05:00
S29
06:00
S30
07:00
S30
08:00
S30
09:00
S30
10°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/24 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдийг халдварт өвчнөөс сэргийлэх аяны хүрээнд сургуулийн эмч нарт сургалт зохион байгуулав

ikon.mn
2019 оны 5 сарын 24
iKon.MN
Гэрэл зургийг MPA.mn

“Хүүхдийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь” аян явагдаж байна.

Ерөнхий боловсролын сургуульд суралцагчдын тоо олон, нэг хүүхдэд ногдох талбайн хэмжээ бага байгаа нь агаар дуслын замаар халдварладаг өвчлөл нэмэгдэх эрсдэл бий болгож байна. 

Аяны хүрээнд улсын болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулийн эмч, нийгмийн ажилтан нарт сүрьеэгийн халдварын өнөөгийн байдал, оношилгоо эмчилгээ, халдвар авсан тохиолдолд өвчлөхгүй байх болон урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл мэдлэг олгох сургалтыг 2019 оны тавдугаар сарын 24-ний өдөр Багшийн хөгжлийн ордонд зохион байгууллаа.  

Сургалтад нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 200 гаруй эмч, нийгмийн ажилтан хамрагдаж байна. Сургалтад хамрагдсан эмч, нийгмийн ажилтан нар багш, эцэг эхчүүдэд амралтын хугацаанд хүүхдийг чийрэгжүүлэх даалгавар өгөн намар болон өвөл ихээр тохиолддог амьсгалын замын халдвар, түгээмэл тохиолдож байгаа сүрьеэгийн халдвараас сэргийлэх болон өвчлөлийн тоог бууруулахад чиглэгдсэн төлөвлөгөө гарган ажиллах юм. 

Агаарын бохирдол, хүн амын нягтаршил их байгаа өнөө үед хүүхдийн дархлааны тогтолцоог хамгаалах нь чухал болохыг мэргэжилтнүүд хэллээ.

Манай улсад жил бүр 400 орчим хүүхэд сүрьеэгээр өвчилж байгаа нь нийт өвчлөлийн 10% орчмыг эзэлж байна. Дэлхийн дундаж 7.1% байна.

Сургуулийн насны хүүхдүүдийн дунд сүрьеэгийн халдвар нэмэгдэж дэлхийн жишигтэй харьцуулахад харьцангуй өндөр байна.

 


Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

x