2019/12/06
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,720.52₮
B30
УЛААНБААТАР
-8°
|
-21°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-7°
|
-16°
23:00
S31
-15°
00:00
S31
-15°
01:00
S31
-16°
02:00
S31
-16°
03:00
S31
-16°
04:00
S31
-16°
05:00
S31
-16°
06:00
S31
-16°
07:00
S31
-16°
08:00
S31
-16°
09:00
S32
-16°
10:00
S32
-14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/24 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 34 жолоочийг баривчилсан байна!

С.Бадрал, iKon.mn
2019 оны 5 сарын 24
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Энэ долоо хоногт /2019.05.20-2019.05.24-ны өдрүүдэд/ Тээврийн цагдаагийн алба Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1,193 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 865 дуудлага, мэдээллийг хүлээн авч шалгажээ.

Ослын улмаас нийслэл хотод 30 хүн гэмтэж, нэг хүн амь нас хохирсон,  орон нутагт 4 хүний амь нас хохирчээ.

Хүүхэд өртсөн осол 9 бүртгэгдэж бүгд ямар нэгэн байдлаар гэмтэж бэртсэн ба долоо нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртсөн байна. Явганаас хөдөлгөөнд оролцож байсан хүүхдүүдийн 5 нь гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарч явсан бол 2 нь гарцгүй газраар зам хөндлөн гарч байжээ.

Сэрэмжлүүлэх зорилгоор ноцтой зам тээврийн ослуудаас хүргэж байна.

Нийслэлд

  1. Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр  Гачууртын замд амины Honda Fit  автомашины жолооч 55 настай М согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Toyota Prius маркийн автомашинтай мөргөлдөж, Toyota Prius маркийн автомашины зорчигч 3 настай эмэгтэй С гэмтсэн.
  2. Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Дунд голын гудамж, “Наран” дунд сургуулийн хойд замд амины Toyota Harrier маркийн автомашины жолооч БНХАУ-ын иргэн Ш нь явган зорчигч 7 настай Т-г мөргөж гэмтээсэн.
  3. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарны зам, Өгөөмөр захын урд замд марк улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 57 настай Б мөргөж амь насыг нь хохироогоод хэргийн газрыг орхин явсан. Тус албаны Эрүүгийн цагдаагийн хэлтэс болон Баянзүрх дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид шуурхай ажиллаж Hyundai Accent Verna маркийн автомашин үйлдсэн болохыг олж тогтоосон байна.

Орон нутагт

  1. Булган аймгийн Хутаг-өндөр сумын 1-р багийн “Сахарын рашаан” гэх газар /Сумын төвөөс зүүн тийш 22 км-т/ асфальтан замд амины Toyota Estima маркийн автомашин нь онхолдож зорчигч 38 настай.эмэгтэй С нас барсан.
  2. Дорноговь аймгийн Алтанширээ сумын 3-р баг /35 зөрлөгийн хойш 16 км-т/ асфальтан замд амины Toyota Wish маркийн автомашин онхолдож, зорчигч БНХАУ-ын иргэн Ж нас барсан
  3. Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 2-р баг “Нам ухаа” гэх газар /Сумын төвөөс Баруун хойш 15 км-т/ шороон замд Dayun маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож зорчигч 1.8 настай эрэгтэй Б нас барсан.  
  4. Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3-р баг “Дөхөм” гэх газар /Сумын төвөөс зүүн тийш 90 км-т/ шороон замд Dayun маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож жолооч 52 настай.эрэгтэй Л нас барсан хэргүүд бүртгэгдсэн байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 147 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Харин эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 34 жолоочид баривчлах шийтгэл ногдуулжээ.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага 0.9 хувиар, ослын шинжтэй дуудлага 0.94 хувиар тус тус өссөн бол зам тээврийн ослын улмаас нас барсан хэрэг осол 16.6 хувиар, гэмтсэн хүн 3.2 хувиар буурсан байна. 

 

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

x