Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт ОХУ-аас ойн түймэр орж иржээ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Хэнтий аймгийн Батширээт суманд дөрөвдүгээр сард гарсан түймрийн зураг.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн нутаг Гацуур гол гэдэг газар Монгол Улсын хилийн 745 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг өчигдөр /05.22/ 18:15 цагт хүлээн авжээ.

Түймэр орж ирсэн газар нь сумын төвөөс зүүн хойд зүгт 170 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 280 км зайтай бөгөөд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын нэг алба хаагч, Үндэсний аврах бригадын 25 алба хаагчтай бүлэг Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн “Ми-171Е” загварын нисдэг тэргээр өнөөдөр түймрийн голомт руу явсан байна.

 

Эх сурвалж: ОБЕГ