Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ангарагт зорчих тасалбараа NASA-гаас аваарай

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр дэлхий дээр амьдарч байгаа хүн бүрт Ангараг гарагт зочлох боломж олдохгүй нь тодорхой.

Тэгвэл АНУ-ын сансар судлалын байгууллага NASA энгийн хүмүүст зориулж “Send Your Name” аяныг эхлүүлжээ. Уг аянд хамрагдсан хүний нэр 2020 онд Ангараг руу аялах Mars 2020 станцын бичил санах ойд бичигдэх юм.

Өөрөөр хэлбэл биеэрээ Улаан нүдэн гарагт хүрч чадахгүй ч нэрээ бичүүлж үлдээх боломж олгож байна. Нэрээ бүртгүүлсний хариуд NASA танд Ангараг руу аялах хөлөгт суух тасалбарыг дижитал хэлбэрээр өгөх юм.

Дэлхийн аль ч орны иргэн нэрээ бүртгүүлж болох бөгөөд имэйл хаягнаас өөр хувийн мэдээлэл нэмж шаардахгүй ажээ. Гэхдээ хүмүүсийн нэрийг хүлээж авахдаа NASA хуурамч бүртгэлээс сэргийлэхийн тулд жинхэнэ хүн илгээсэн эсэхийг шалгах юм байна.

Бүртгэл есдүгээр сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ. Ангараг хүрэх тасалбар авах хаяг руу энд дарж нэвтрээрэй.

 

Эх сурвалж: Engadget