Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Эрчүүдийн тархи сэрүүнд, эмэгтэйчүүдийнх дулаанд илүү сайн ажилладгийг туршилтаар тогтоожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр “PLOS One” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайланд өгүүлснээр эмэгтэйчүүдийн тархи дулаан орчинд илүү сайн ажилладаг бол эрчүүдийн тархи сэрүүн орчинд сайн ажилладгийг тогтоожээ.

Судлаачид Германд 500 хүн оролцуулсан туршилт зохион байгуулсан байна. Ингэхдээ өрөөний температурыг өөр өөр түвшинд тохируулаад янз бүрийн даалгавруудыг гүйцэтгүүлсэн байна.

Температур өндөр байхад эмэгтэйчүүд математик, хэл ярианы даалгаврыг илүү сайн гүйцэтгэж байсан бол эсрэг тохиолдолд эрчүүд илүү байжээ.

Гэхдээ дулаан температурт эмэгтэйчүүдийн бүтээмжийн өсөлт нь эрчүүдийн бууралтаас мэдэгдэхүйц их хэмжээтэй байгааг тогтоосон байна.

Тиймээс эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн холимог ажлын байранд өрөөний температурыг дулаан байлгах нь нийт багийн бүтээмжид сайнаар нөлөөлдөг гэсэн дүгнэлтийг судлаачид хийжээ.

 

Эх сурвалж: Associated Press