2019/09/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,670.87₮
B30
УЛААНБААТАР
14°
|
B30
УЛААНБААТАР
21°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S31
06:00
S31
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10:00
S32
11:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/23 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Голомт банк Монголын анхны иргэний номын сангийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 5 сарын 23
Сурталчилгаа

Орчин үеийн жишиг номын санг бүтээн байгуулж түүгээр дамжуулан иргэд, хүүхэд багачуудад мэдлэг олгох, тав тухтай орчинд сурч боловсрох боломжийг олгох үүднээс Голомт банк Монголын анхны иргэний номын сангийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллан, номын фондыг баяжуулах үйлсэд 100 гаруй номын дээжийг хандивласнаас гадна цаашид санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж эхэллээ.

Иргэний номын сан нь олон улсад хурдтай хөгжиж байгаа орчин үеийн номын сангийн жишиг загвар юм. Мөн байршлын хэт төвлөрлийг бууруулж, иргэдэд ойртон, иргэдийн оролцоотойгоор хөтөлбөрүүдээ боловсруулан хамтран хэрэгжүүлдгээрээ уламжлалт номын сангаас ялгаатай.

 

Чингэлтэй дүүргийн 17, 18 дугаар хорооны иргэд, хүүхэд багачуудад хүрч үйлчлэх анхны жишиг номын сан үүдээ нээснээр 5,000 гаруй хүүхдүүд ая тухтай орчинд  чөлөөт цагаа өнгөрөөх, номын сангийн хөтөлбөрүүдээр дамжуулан хичээлийн хоцрогдлоо арилгах, бүтээлч сэтгэлгээ, авьяас чадвараа хөгжүүлэх боломж бүрдэж байна. Мөн насанд хүрэгчдэд зориулсан нэмэлт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллах юм.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x