Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Нэгдүгээр ангид орохоор цахимаар бүртгүүлсэн 978 элсэгчийг баталгаажуулжээ

ikon.mn
2019 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Чингэлтэй дүүрэгт 2019-2020 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 3,852 орчим элсэгч бүртгэнэ. Энэ жил тус дүүрэг нь төрийн өмчийн ерөнхий боловсролын 5, 17, 23, 24, 37, 39, 47, 50, 57, 61, 72, 117, 138, 139, 140 зэрэг нийт 15 сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийг цахимаар 2019 оны 5 дугаар сарын 13-27-ны өдөр зохион байгуулж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар 1 дүгээр ангид цахимаар 1,302 хүүхэд хүсэлт ирүүлснээс 978 элсэгчийн бүртгэлийг баталгаажуулсан байна.

Цахим бүртгэлийг parent.esis.edu.mn хаягаар болон ухаалаг гар утасны ESIS аппликэшнээр бүртгүүлэх боломжтой юм.

Мөн дээрх сургуулиудаас хамран сургах тойргийнхоо харъяа сургуульдаа очиж бүртгэлийн ажилтнаар бүртгүүлэх  боломжтой.

Цахим бүртгэл нь эцэг эхчүүд, асран хамгаалагчаас бичиг баримт шаардахгүй, цаг хугацаа хэмнэх зэрэг давуу талтай бөгөөд цахим элсэлтийн хариуг тухайн сургуулийн элсэлтийн комисс хүлээн авч хянаж шийдвэрлэн эцэг эх, асран хамгаалагчид системээр болон утсаар мэдээлэх аж.

Энэ жилийн хувьд нэгдүгээр ангид элсэгчдийг зөвхөн Чингэлтэй дүүргийн сургуулиуд л цахимаар бүртгэж байгааг албаныхан хэлсэн билээ.