2019/06/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,655.19₮
B30
УЛААНБААТАР
27°
|
15°
B30
УЛААНБААТАР
30°
|
16°
B30
УЛААНБААТАР
32°
|
17°
00:00
S29
13°
01:00
S29
13°
02:00
S29
12°
03:00
S29
12°
04:00
S29
11°
05:00
S30
10°
06:00
S30
12°
07:00
S30
14°
08:00
S30
17°
09:00
S30
19°
10:00
S30
21°
11:00
S30
23°

2022 оны ДАШТ-ийг 48 багтай зохион байгуулах саналыг FIFA дэмжсэнгүй

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 23
iKon.MN
FIFA-гийн ерөнхийлөгч Жианни Инфантино

Дэлхийн хөлбөмбөгийн спортын дээд байгууллага FIFA ирэх дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг одоогийн жишгээр 32 багтай зохион байгуулах шийдвэрийг өчигдөр гаргажээ.

Өмнө нь тус байгууллагын ерөнхийлөгч Жианни Инфантино 2022 онд Катарт болох ДАШТ-ийг 48 багтай зохион байгуулахаар судалж байгаагаа мэдэгдэж байсан юм.

Гэвч өнгөрсөн хугацаанд олон баг оролцуулсан тэмцээн зохион байгуулах боломжийг судалсны дараа одоогийн нөхцөлд боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

2022 оны ДАШТ зохион байгуулах эрхийг Катар улс 2010 онд авсан нь Ойрх Дорнодын улсуудаас анхны тохиолдол болсон юм. 2026 онд Канад, Мексик, АНУ-ын хамтран зохион байгуулах ДАШТ-д 48 баг өрсөлдүүлэх шийдвэрийг FIFA гаргаад байгаа. Уг шийдвэр хэрэгжих эсэх нь бэлтгэл ажлын явцад тодорхой болох юм.

 

Эх сурвалж: CNN

 

x