Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Зеленский өмнөх ерөнхийлөгчийн ширээ сандлыг голов

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Украины ерөнхийлөгчийн сонгуулийн турш Зеленский өрсөлдөгч Петро Порошенкогийн бодлого, үйлдэл бүрийг шүүмжилж байсан.

Сонгуульд ялсныхаа дараа ч тэр өмнөх ерөнхийлөгчид шүүмжлэлтэй хандсан хэвээр байна. Тангараг өргөснийхөө дараа Зеленский Украины ерөнхийлөгчийн өрөөнд анх удаа орж, сандал дээр нь суухдаа “тав тухгүйг” нь гайхахад хамт байсан хүмүүс нь алга ташиж дэмжсэн юм.

“Би энийг хараад л хэзээ эндээс нүүх тухайгаа бодлоо” гэж тэр инээмсэглэн хэлжээ.

Украины ерөнхийлөгчийн албан тасалгаа одоо Киевийн төвд 1991 оныг хүртэл Коммунист Намын төв байсан байранд байдаг.

Сонгуулийн үеэр Зеленский ерөнхийлөгчийн өргөөг хотоос гаргаж, энгийн жижиг байшинд оруулах төлөвлөгөө ярьдаг байв. Тэрээр “энгийн Европ хэв маягийн оффис” байгуулж, ажилтнуудтайгаа өрөө тасалгаагүй, нээлттэй орчинд суухаа амлаж байжээ.

Эх сурвалж: Russia Today