Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

МАН-аас нөхөн сонгуульд нэр дэвшигчийг ирэх Мягмар гарагт тодруулна

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 14:00 цагт хуралдан Бага хурлынхаа товыг тогтсон байна. УЗ-ийн хурлаас Бага хурлыг тавдугаар сарын 28-ны 15:00 цагт зарлан хуралдуулахаар болжээ. 

Бага хурлаас Хэнтийн аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах юм

УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчийг нам, эвсэл тавдугаар сарын 28-ны дотор дотооддоо тодруулах бөгөөд зургаадугаар сарын 31-ний дотор баримт бичгийг нь Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой юм байна.