Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Японы компаниуд Хуавэй гар утасны худалдааг хойшлуулжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Хятадын Хуавэй компанийн шинэ гар утасны худалдааг хойшлуулж байгаагаа Японы үүрэн холбооны хоёр компани өнөөдөр зарласан байна.

Softbank, KDDI компаниуд Хуавэй компанийн P30 загварын гар утсыг Баасан гарагаас эхлэн худалдаалах гэж байсан юм.

Шинэ загварын гар утсыг хэзээ худалдаалж эхлэх нь тодорхойгүй байна. Softbank компанийн төлөөлөгч P30 загварыг хүмүүсийн хэрэгцээ шаардлагад нийцэх эсэхийг шалгаж, нягтлах хэрэгтэй болсон тул хойшлуулсан гэж тайлбарлажээ. Google-ийн Андроид систем шинэ гар утсанд цаашдаа ажиллах эсэх нь эргэлзээтэй болсноос худалдааг хойшлуулахад хүрсэн бололтой.

Японы хоёр дахь том үүрэн холбооны оператор KDDI мөн адил АНУ-ын зүгээс тавьсан хориг гар утасны ажиллагаанд ямар нөлөө үзүүлэхийг судалж байж худалдаанд гаргахаар болсноо тайлбарлажээ.

Өчигдөр Хуавэй компани P30 загвараа Баасан гарагаас эхлэн Японы зах зээлд борлуулах, тус улсад одоо байгаа долоон дэлгүүр дээрээ нэмж 20 үйлчилгээний цэг байгуулах болсноо Токио хотод болсон хэвлэлийн хурал дээр зарлаж байв.

 

Эх сурвалж: Nikkei