Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

ӨДӨРЛӨГ: Төв талбай дээр жолооны үнэмлэх захиалах бүртгэл хийж байна

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

"Би хориглох тэмдгээ зөрчдөггүй хариуцлагатай монгол хүүхэд
Би анхааруулах тэмдгээ мэддэг авхаалжтай монгол хүүхэд
Би мэдээллэх тэмдгээ мөрддөг мэдлэгтэй монгол хүүхэд
Би суудлын бүсээ бүсэлдэг соёлтой монгол хүүхэд
Би цагаан гарцаар гардаг цадигтай монгол хүүхэд
Би замын хөдөлгөөнд соёлтой оролцдог зарчимтай монгол хүүхэд"
 хэмээн нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 55 дугаар цэцэрлэгийн багачууд "Бяцхан зорчигч" аяны нээлтийн үеэр хоолой нийлүүлэн шүлэглэв.

Монгол Улсад замын хөдөлгөөний дүрэм анх 1925 оны тавдугаар сарын 22-ны өдөр батлагдсан байдаг. Энэ өдрийг тохиолдуулан Төв талбайд өнөөдөр Тээврийн цагдаагийн албаны Нээлттэй хаалганы өдөр болж байгаа юм. Энэхүү арга хэмжээ 11:00 цагт эхэлсэн бөгөөд 16:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Иргэд эндээс ямар үйлчилгээг авах боломжтой талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Лхагважаргал “Тээврийн цагдаагийн алба, Замын цагдаагийн газар, Төмөр замын цагдаагийн газар, Иргэний агаарын тээврийн цагдаагийн алба мөн ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төв өнөөдрийн арга хэмжээнд оролцож, үйл ажиллагааныхаа талаар иргэдэд мэдээлэл өгч, зарим төрлийн үйлчилгээг үзүүлж байна.

Тухайлбал, Автотээврийн үндэсний төв мэргэшсэн жолооны үнэмлэхтэй холбоотой асуудал, үзлэг оношилгооны тухай, Бүртгэл хяналтын төвөөс жолоодох эрхийн үнэмлэхтэй холбоотой эрх зүйн мэдээлэл болон үнэмлэх захиалах бүртгэл хийж байна" гэв.

Мөн энэ өдөр "Бяцхан зорчигч аян”-ы нээлт болж байгаа юм. Энэхүү аяныг нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт явуулж, эцэг, эх, аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх аж. Аяны нээлтийн үеэр 55, 57, 119 дүгээр цэцэрлэгийн багачууд "Ногоон гэрэл, цагаан шугам" уралдаанд амжилт үзүүлсэн үзүүлбэрүүдээ үзүүлсэн нь онцлох үйл явдал байв.

Ж.Баярсайхан: Үнэмлэх захиалгын бүртгэл хийж, гурав хоногт түр үнэмлэх хэвлэж өгнө

Нээлттэй хаалганы өдрөөр хамгийн ачаалал байсан газар нь ЦЕГ-ын Бүртгэл, хяналтын төв байлаа. Тус төвийн Тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Баярсайхан "ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төв чиг үүргийнхээ дагуу оролцож байна. Манай төвөөс иргэдэд жолоодох эрхийн үнэмлэх болон жолоодох эрхийн талаарх эрх зүйн зөвлөгөөг өгч байна. Мөн гээгдүүлсэн болон үрэгдүүлсэн, хугацаа дууссан үнэмлэхийн захиалгыг авч, гурав хоногийн дотор түр үнэмлэхийг нь хэвлэж өгөх юм" гэлээ.

Харин үнэмлэх хэвлэлтийн тухайд тэрбээр "2018 онд хүлээгдсэн 90 мянга гаруй үнэмлэх байсан. Одоогоор үүнээс 40 мянга гаруй нь хэвлэгдээд байна. Одоо 50 мянга гаруй нь буюу 2019 оны 1-2 дугаар сард захиалга өгсөн иргэдийн үнэмлэхийг хэвлэх ажил үргэлжилж байна" гэв.

 
Гэрэл зургийг mpa.mn

Цугласан иргэдийн нэлээд нь жолоодох эрх хэрхэн сэргээх тухай лавлаж байлаа. Энэ талаар албаныхан хэлэхдээ эрх сэргээх үйл ажиллагаа нь эрх хасуулсан хугацаа нь дууссан тохиолдолд төрийн бус байгууллагын сургалтад сууж, эрхээ сэргээлгэх боломжтой гэж байлаа. Ингэхдээ зөрчлийн оноо дуусаж, эрхээ хасуулсан дөрвөн цагийн, согтуугаар жолоо барьж эрхээ хасуулсан бол зургаан цагийн сургалтад сууснаар эрхээ сэргээлгэх юм байна. Сургалтад бүртгүүлэхийн тулд жолоодох эрхээ хасуулсан тухай ТҮЦ машины лавлагаа, эрүүл мэндийн хуудас ба төлбөрийн хамт очиж бүртгүүлнэ. 

Нээлттэй хаалганы өдрөөр дээрх үйлчилгээнүүдээс гадна тээврийн хэрэгслийн нэр өөрчилсөнтэй холбоотой гарсан зөрчил, бэлэн бус торгууль зэрэгтэй холбоотой асуудлын хэрхэн шийдвэрлэх тухай зөвлөгөө, мэдээлэл, жолоочийн хариуцагын даатгал дууссан бол сунгуулах, шинээр байгуулах зэрэг үйлчилгээг авах боломжтой. 

ФОТО:

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг