Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Энхбаяр: Өгүүлэл бол сэтгэгдэл төрүүлдэг байх ёстой

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаярын орчуулсан англи өгүүллэгүүдийн “Сохрын орон” /The country of the blind/ номын хоёр дахь хэвлэлтийн нээлт өнөөдөр боллоо.

“Сохрын орон” номын энэ удаагийн хэвлэлтэд Английн нэрт зохиолчдын бүтээлүүдээс түүвэрлэн оруулсан нь номын хорхойтон болсон уншигчдад өргөн барьж буй бэлэг аж.

  • Томас Харди. Хатсан гар
  • Х.Э.Бейтс. Нэг л өдөр
  • Ивлин Во. Лавдей гуайн ойрхон зугаалга
  • Грем Грин. Гүүрний цаана
  • Чарьлз Диккенс. Сумчин  
  • Жеймс Жойс. Эгч дүүс
  • Ридьярд Киллинг. Гэргий
  • Катерин Мансфилд. Хүүхэлдэйн байшин
  • Сомерсет Моэм. Албан ёсны албан тушаал
  • Роберт Луис Стивенсон. Чөтгөртэй лонх
  • Гербэрт Уэллс. Сохрын орон

Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга, Утга зохиол судлаач Н.Энхбаяр "Энэхүү бүтээлийг би 1986 онд Их Британийн Лийдсийн их сургуульд англи хэл, утга зохиолийн чиглэлээр суралцаж байхдаа олон хүнтэй зөвлөлдөж, их ном уншсаны эцэст сонгож байсан. Тэгээд анхны хэвлэлтийг нь 1991 онд “Хатсан гар” нэртэйгээр гаргасан. Энэ удаа хоёр дахь хэвлэлтээ гаргалаа.

Мэдээж хэрэг хамгийн төгс төгөлдөр сонголт хэмээн хэлж зориглохгүй ч харьцангуй чанартай сонголт болсон гэж бодож байна. Номынхоо гурав дахь удаагийн хэвлэлтээр илүү баяжуулж хэвлэх бодол хоёр дахь хэвлэлтийн үедээ ажиллаж байхад төрсөн.

Английн өгүүллэгүүдийн үүсэл хөгжил нь английн өдөр тутмын сонин хэвлэлийн үүсэл хөгжилтэй нягт холбоотой. Англид өгүүллэг нь 1880-аад оноос эхэн өөрийн нэрт төлөөлөгчтэй уран зохиолын бие даасан төрөл зүйл болон хөгжиж эхэлсэн түүхтэй. Өгүүлэл бол сэтгэгдэл төрүүлдэг байх ёстой." хэмээв.

Тэрбээр өмнө нь монголын нэрт зохиолчдоос Д.Нацагдоржийн “харанхуй хад” өгүүллэг, С.Лодойдамба, Д.Даам нарын  “Хоёр хар буурын тухай” тууль, С.Пүрэв, Д.Батбаяр, Д.Урианхай нарын бүтээлийг орос хэлээр орчуулан хэвлүүлсэн. Мөн гадаадын зохиолчдоос Л.Толстой “Бага нас”, Э.Гоголь “Петербургийн туужис”, А.Блок, И.Бродский, В.Высоцкий, И.Тарковский нарын бүтээлийг монгол хэлнээ орчуулан хэвлүүлсэн байдаг.

 

ФОТО
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг