Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Эх орны үзэсгэлэнт газрууд болон гадаад орноор аялах боломжуудыг нэрлэнэ

ikon.mn
2019 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Аялал зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан “Улаанбаатар Травэл экспо 2019” үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэн 5 дахь жилдээ энэ сарын 24-26-ны өдрүүдэд “Мишээл Экспо” төвд зохион байгуулагдах гэж байна.  

Энэ зун амралтаараа хаашаа аялахаа төлөвлөж байгаа дотоодын аялагч, амрагчид тус үзэсгэлэнгийн үеэр доорх мэдээллийг авах боломжтой. Үүнд:

  • Аяллын маршрутын цогц мэдээлэл
  • Аяллын даатгалын иж бүрэн үйлчилгээ
  • Аялал жуулчлалын шинэ чиг хандлагын талаар лекц, хэлэлцүүлэг
  • 21 аймаг, байгалийн цогцолборт газрууд
  • “Их Түмэн Санаачилга” хөтөлбөр
  • БНХАУ-ын цайны соёлын танилцуулга
  • БНСУ-ын эрүүл мэндийн аялал жуулчлал
  • Тайванийн төлөөлөгчийн газар
  • Авиа компаниудын шинэ аяллын маршрутын танилцуулга
  • Тур оператор компаниудын аяллын танилцуулга
  • Зочид буудал, жуулчны бааз, гэст хаус
  • Рашаан сувилал
  • Их, дээд сургуулиуд
  • Аяны хэрэгслийн дэлгүүрүүд
  • Адал явдлыг эрэлхийлэгч аялагчид, амрагчид та бүхнийг эх орны үзэсгэлэнт газрууд болон гадаад орноор аялах боломжийн талаар мэдээллийг авахыг урьж байна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.